ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа | News.MN

ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

Мэргэжлийн сумо бөхийн дэвжээг монгол хөвгүүд ээлж дараалан эзэгнэж буй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх үеийнхээс илүү сайжирсан, эдийн засаг өсөлттэй, инфляц нэгэн оронтой тоонд байна. Ийм үр дүн гарахад ОУВС-гийн хөтөлбөр хувь нэмрээ оруулсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мөн тэрээр, манай танхим өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны ололт, амжилт бүрийг үргэлжлүүлнэ, үүний нэг нь ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөр юм гээд Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан захидлыг ноён Нейл Сакерт гардуулж, ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагардед дамжуулж өгөхийг хүслээ.

Суурин төлөөлөгч Нейл Сакер, Ерөнхий сайдаар томилогдсонд нь У.Хүрэлсүхэд баяр хүргээд, ОУВС-гийн хөтөлбөр нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулаад зогсохгүй, бодитой өсөлт бий болгох боломжтой гэлээ.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн анхны гадаад уулзалт юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-05 202.21.106.117

Ажлын гараагаа эрчтэй эхэлж байна Цаад матрын нулимс унагасан эх орон газар шороогоо худалдаж идсэн авилгач офшорч луйварчдын бүлэглэлээс МАНай намыг цэвэрлэж өгөөрэй Амжилт хүсье

Avatar

Зочин 2017-10-05 103.9.90.130

Zuv nuux zuv nuux zuv nuux Exneesee zuv nuux xeregtei. Amjilt

Avatar

irgen 2017-10-05 202.131.249.138

Sain baina. todorhoigui baidal uussen baisniig shiidlee.

Avatar

government 2017-10-05 202.179.16.80

sain bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж