Аварга загаснуудаар үйлчлүүлэгчдээ татжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Аварга загаснуудаар үйлчлүүлэгчдээ татжээ

Аварга загаснуудаар үйлчлүүлэгчдээ татжээ

Хятадын Шаньдун мужийн Чиндао хотын нэгэн томоохон дэлгүүр олон нийтийн анхаарлыг татахын тулд сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тодруулбал, дэлгүүрийнхэн 150 кг жинтэй, 2.5 метр урт хар амар загас болон 1.95 метр урт могой загасыг олон нийтийн өмнө дэлгэн үзүүлсэн байна. Нүсэр том хэмжээтэй загаснууд олон үйлчлүүлэгчийн анхаарлыг татан, тус дэлгүүрийг зорьж, загаснуудтай зураг авхуулах хүмүүс олширчээ. Загаснуудыг зарах эсэх, хэдий хэмжээний үнэ хүрэх талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж