Приус машиныг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцааж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Приус машиныг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй буцааж байна

Энэ жил манай улс 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч есдүгээр сарын байдлаар ердөө 11 сая тонныг гаргаад байна.

Зарим автомашины тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж зөрүүтэй бичигдсэний улмаас ОХУ-ын хилээр нэвтэрч чадахгүй буцах тохиолдол цөөнгүй гарч байгаа аж:  Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн архив лавлагааны тасгийн дарга Р.Түвшинбаяраас тодрууллаа.

-Зарим автомашины тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамж зөрүүтэй бичигдсэний улмаас ОХУ-ын хилээр нэвтэрч чадахгүй байна гэж дууллаа. ОХУ-ын хилээр нэвтэрч чадахгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Манай байгууллагын журмаар импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэхдээ гаалийн мэдүүлгийг үндэслэдэг. Гэтэл гаалийн мэдүүлэгт ихэвчлэн  приус машины хөдөлгүүрийн багтаамжийг зөрүүтэй  бичсэн байсан.  Уг нь приус машины хөдөлгүүрийн багтаамж нь 1496 байхад гаалийн мэдүүлэг дээр 1500 гэж бичсэнээс болоод ОХУ-ын хилээр нэвтэрч чадахгүй буцах тохиолдол гарч байна. Бид зүгээс гаалийн мэдүүлгийг үндэслэж, приус машины хөдөлгүүрийн багтаамжийг 1500-гаар бүртгээд гэрчилгээ өгч байсан. 

-Одоогоор хэчнээн приус машины хөдөлгүүрийн багтаамжийг засаад байна вэ?

-Энэ асуудлыг шийдвэрлэж, сүлжээгээрээ нийт бүртгэлтэй байгаа 103 мянган приус машины хөдөлгүүрийн багтаамжийг зассан. Одоо энэ засвараас өмнө гэрчилгээн дээрээ засуулаагүй жолооч нар байвал гэрчилгээ авч ирээд засуулж болно. 

-Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг ирэх оныг хүртэл хийж байгаа гэсэн үү? 

-Хасагдах тээврийн хэрэгслийн судалгаанд орсон автомашинуудыг хасаж байна. Уг бүртгэлд нийт 95770 тээврийн хэрэгсэл хамрагдсан. Таны автомашин Татварын ерөнхий газраас ирүүлсэн хасагдах тээврийн хэрэгслийн жагсаалтад багтсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хамгийн доод үнээр төлж, улсын бүртгэлээс хасуулах боломжтой. Тэр журмынхаа дагуу татварын байгууллагын тодорхойлолтыг авахгүйгээр шууд хасалтыг хийж байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж