Шилдэг сургууль, цэцэрлэгийг тодрууллаа | News.MN

Шилдэг сургууль, цэцэрлэгийг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Шилдэг сургууль, цэцэрлэгийг тодрууллаа

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн санхүүжилтээр 17 сая төгрөгийн өртөг бүхий шинэ ус түгээх байр ашиглалтад оруулжээ.

Дэлхийн багш нарын 23, Монголын багш нарын 51 дэх өдөр өнөөдөр тохиож байна. Багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд БСШУ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон МУ-ын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлагууд оролцлоо.

Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн оны шилдгүүдийг тодруулсан юм.

Нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн цэцэрлэгээр Ж.Наран эрхлэгчтэй Чингэлтэй дүүргийн “Басархан” цэцэрлэг тодорсон бол төрийн өмчийн цэцэрлэгээр н.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг шалгарлаа. Шагналын нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга гардуулан өглөө.

Харин нийслэлийн 2017 оны тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “ТОЛЬТ” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн оны тэргүүний сургуулиар нийслэлийн Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль тодорсон юм. Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулан өгч, баяр хүргэлээ.

Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас уламжлал болгон шалгаруулдаг “Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тольт тэгээд шилдэг нь юм уу 2017-10-05 202.9.41.218

Тольт шилдэг нь юм бол хувийн сургуулиуд бүгд "ГУРИЛ" юм байна.

Avatar

зочин 2017-10-05 43.242.243.48

Шагналаа зогсоо та нарын ажлын гүйцэтгэл хир иргэн төлөвшүүлж байгаагаар илэрнэ ахмадаа хүндэтгэх хүүхэд залуучууд цаагуур чинь алга болоод удаж байна арга барилаа өөрчил.

Avatar

Ээж 2017-10-05 202.9.42.92

Тольт сургуулийн захирал, багш нар, сурагчид, бүх хамт олонд халуун баяр хүргэе!

Avatar

Тольт 2017-10-05 202.21.106.135

Баярлалаа. Баярын мэнд!

Avatar

Зочин 2017-10-05 150.129.142.69

Баянгол дүүргийн 96-р цэцэрлэгийн эрхлэгч Ө.Булган танд болон танай бүх хамт олонд баяр хүргэе.

Avatar

Зочин 2017-10-05 116.84.110.30

Орлогч биш төслийн ахлагч шүү дэ.
Хууль зөрчихөө боль

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж