Б.Баярдаваа: Эхлээд инфляцыг тогтворжуулна | News.MN

Б.Баярдаваа: Эхлээд инфляцыг тогтворжуулна

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Б.Баярдаваа: Эхлээд инфляцыг тогтворжуулна

Өмнөд Солонгосын авто үйлдвэрлэгч “Kia Motors” компанийн Америк дахь үйлдвэр “DC Comics” хэвлэлийн компанитай хамтран “Бэтмэн” киноны баатрын таних тэмдэг бүхий төмөр хөлөг бүтээжээ.

Ирэх онд Төрөөс баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг Монголбанк өргөн барьсан. Энэхүү төслийг талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодрууллаа.  

-Ирэх жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг танилцуулахгүй юу?

-Ирэх жилийн мөнгөний бодлого макро эдийн засагтай уялдаж, цаашид анхаарах асуудал руу чиглэсэн байдлаар өргөн баригдлаа. Үүнд нэгдүгээрт, үнийн тогтвортой байдлыг хангах. Ирэх 3-4 жилд инфляцыг найман хувьд барих заалт орж ирсэн. Хоёрдугаарт, мөнгөний бодлогын хариуцлагыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт, санхүүгийн зуучлалыг үр ашигтай болгох талаар эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлж, хөгжүүлэх. Мөн төлбөр тооцооны хуулийг хэрэгжүүлэх журмыг батлах зэрэг асуудлыг тусгасан. 

-Өмнөх жилүүдийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг 7, 8 хувиас хэтрүүлэхгүй хадгална гэж тусгагддаг байсан. Энэ жил мөн адил зорилт тавьсан мэт харагдаж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ жилийн хувьд инфляцыг бууруулахаас илүү тогтворжуулах нь хамгийн эхний зорилт болж тавигдсан. Ингээд тогтворжсоны дараа эдийн засгийн төлөв байдалтай уялдуулж, зугуухан бууруулах юм. Энэ зорилтод хүрэхийн тулд хэд хэдэн стратеги баримтална. Нэгдүгээрт, мөнгөний бодлогын шийдвэр хамтын шийдвэрт үндэслэнэ гэдэг. Ингэснээр мөнгөний бодлогын зөвлөлийн үүрэг оролцоо чухал үүрэг болж орж ирсэн. Өөрөөр хэлбэл мөнгөний бодлогын зөвлөлийн асуудал Монголбанкны тухай хуулийн төсөлд шинээр тусгагдсан. Дээр нь эдийн засгийн  бодит эрэлтийг тодорхойлж чадах үзүүлэлтийг гаргаж, хариу үйлдэл үзүүлэх байдлаар мөнгөний бодлого шийдвэрээ гаргана гэдэг байдлаар томьёолсон. Нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалсан бол Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах байдлаар оролдох нь зохисгүй, үр дүн муутай гэж тодорхойлж оруулж ирсэн.  Жишээ нь байгаль цаг уурын нөлөөлөл, дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ ханшаас хамааралтайгаар бараа бүтээгдэхүүний үнэ өсөх юм бол   мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр байдлаар шийдвэрлэхээр тусгасан. 

 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2017-10-05 66.181.178.123

Ene odoooo yamar geechiin Balai yariltslaga be

Avatar

hkb 2017-10-05 202.131.228.118

onol yarisan maanag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж