Үндэсний шигшээ баг Тайвань улсын багтай нөхөрсөг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ баг Тайвань улсын багтай нөхөрсөг тоглолт хийнэ

Поп од Бейонси 2013 онд АНУ-ын Нью-Орлеан хотод болох америк хөлбөмбөгийн финалын тоглолт “Super Bowl”-ийн шоунд оролцох болжээ.

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр 19:00 цагаас Тайвань улсын багтай, Тайвань улсын нийслэлд нөхөрсөг тоглолт хийнэ.

Герман дасгалжуулагч Майкл Вайсс шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоноос хойш насанд хүрэгчдийн шигшээ удирдан хийж буй анхны албан ёсны тоглолт нь энэ юм. Өнгөрсөн жилийн 06 сарын 29 – 07 сарын 04-нд Гуам улсад зохиогдсон “Зүүн Азийн АШТ”-ий эхний шатанд Тайвань улсын багтай манай шигшээ тоглож, 2:0-ээр хожигдож байсан удаатай.

Олон сар нэг багаараа хамтарсан бэлтгэл хийсэн Тайванийн шигшээтэй ОУХБХ-ны өдрүүдээр бүрдүүлсэн манай шигшээ баг тоглох гэж байна. “Хүрхрээ үндэсний лиг” хаалтаа хийснээс хойш хоёр хоног бэлтгэл хийгээд энэхүү нөхөрсөг тоглолтод оролцох гэж байгаа учраас үр дүн бус тоглолтын агуулгыг чухалчлан үзнэ” гэдгийг ахлах дасгалжуулагч Майкл Вайсс мэдэгдсэн.

Хятадын Тайванийн эсрэг тоглох манай шигшээ багийн бүрэлдэхүүн:

1. Э.Мөнх-Эрдэнэ /хаалгач/Атлетик 220
20. А.Сайханчулуун /хаалгач/ Хангарьд
3. Д.Төрбат /хамгаалагч/ Атлетик 220
2. О.Мөнх-Оргил /хамгаалагч/ Дэрэн
5. Г.Төгөлдөр /хамгаалагч/ Эрчим
12. О.Оюунбаатар /жигүүрийн хамгаалагч/ Улаанбаатар сити
7. Б.Даваажав /жигүүрийн хамгаалагч/ Эрчим
6. А.Нармандах /жигүүрийн хамгаалагч/ Дэрэн
23. Н.Цэдэнбал /жигүүрийн хамгаалагч/ Улаанбаатар сити
9. М.Төгөлдөр /хагас хамгаалагч/ Эрчим
16. Ж.Сүндорж /хагас хамгаалагч/ Улаанбаатар сити
10. О.Баяржаргал /хагас хамгаалагч/ Эф Си Улаанбаатар
8. С.Ганхуяг /хагас хамгаалагч/ Хангарьд
15. С.Гал-Эрдэнэ /хагас хамгаалагч/ Эрчим
19. Ц.Мөнх-Эрдэнэ /хагас хамгаалагч/ Хангарьд
11. Н.Наранболд /довтлогч/ Атлетик 220
18. Ц.Түмэнжаргал /довтлогч/ Улаанбаатар сити
13. П.Энхбилэг /довтлогч/ Гоёо Эф Си

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж