Д.Трампын үг хохирогчдын дургүйг хүргэв

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Д.Трампын үг хохирогчдын дургүйг хүргэв

Энэ ажилд нийт 80 тэрбум юань буюу 13 тэрбум орчим ам.доллар төсөвлөсөн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай  Мелани нар зэвсэглэсэн этгээдийн гарт амиа алдсан олон хүний дурсгалыг хүндэтгэхээр Невадад очихдоо хэлсэн үг нь хохирогчдын ар гэрийнхний дургүйг хүргэжээ.

Д.Трамп хохирогчдын ар гэрийнхэнд хандаж, “Ийм явдал болсон нь үнэхээрийн харамсалтай” гэжээ.  Лас Вегас хотод зэвсэглэсэн  этгээд олон хүнийг зочид буудлын цонхноос  буудаж хөнөөсөн хэрэг гарснаас үүдэн Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар  олон нийтийн дунд хэлэлцүүлэг ид өрнөж байгаа боловч Д.Трамп  хариулт өгөхөөс татгалзсан байна.

Лас Вегаст 59 хүнийг буудан хөнөөж, 500 гаруй хүнийг шархдуулсан Степен Пэддокийн найз бүсгүй мэдүүлэгтээ түүнийг хүн алахаар төлөвлөж байсан тухай огт мэдээгүй гэсэн бөгөөд хэргийг мөрдөхөд бүх талаар туслахаа амлажээ.

Өмгөөлөгчийнх нь мэдээлснээр бүсгүй Степен Пэддокоос 100,000 ам.долларын илгээмж авахдаа гайхаж,  харилцаагаа таслах гэж байна хэмээн санаа зовсон гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп хэргийн газарт ажилласан цагдаа, эмнэлгийн ажилтнуудыг сайн ажилласныг магтаж, хохирогчдын ар гэрийнхнийг Цагаан ордонд урьсан байна. Д.Трамп тэдэнд хандаж хэлэхдээ “Хэрвээ та бүхэн Вашингтон хотод очвол ерөнхийлөгчийн оффисоор ороод гараарай” гэжээ. 

Лас Вегаст болсон аймшигтай аллагын хохирогчдод хандаж хэлэхдээ Д.Трамп “Бид та бүхний төлөө энд ирсэн. Харин тэд бидний төлөө амиа алдсан” гэжээ. Д.Трамп олон хүнийг буудаж хөнөөгөөд эцэст нь амиа хорлосон Степен Пэддокийг “Тэр бол жинхэнэ солиотой хүн. Хэдийгээр аллагын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа боловч удахгүй бид учрыг нь олох болно. Бид маш шаргуу ажиллаж байна.” гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж