П.Сэргэлэн: Жалга, судаг бүрээс өвс хадсан

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

П.Сэргэлэн: Жалга, судаг бүрээс өвс хадсан

АТГ-т өмнөх хийгээд өнөөгийн парламентийн хэд хэдэн гишүүдэд нээсэн хэрэг хадгалагддаг ч УИХ-ын гишүүн халдашгүй бүрэн эрх гэгчээс болоод “архив”-т шилжжээ.

УИХ-аар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд Засгийн газар хэр анхаарсан. Төсөвт хэдэн төгрөг суулгасан. Дутаж байгаа өвс, тэжээлийг хаанаас бүрдүүлэхээр ажиллаж байна вэ гэдэгт гишүүд хариулт авлаа.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Өвөлжилтийн бэлтгэлийн урсгал зардалд  зориулж 50 орчим тэрбумыг, харин хөрөнгө оруулалт хэлбэрээр 85.4 тэрбумыг тавьсан.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн: Өвс, тэжээлийг 60 гаруй хувьтай бэлтгэсэн.  Зуншлага тааруу байснаас хадлан хадах талбай багассан. Өмнөх жилүүдэд жалга судгаас өвс хаддаггүй байсан. Энэ жил талбай багассан учраас жалга судаг дахь өвс бүрийг хадсан. Сумдууд бэлтгэлээ сайн хангаж байна.

Дутагдах өвс, тэжээлийг ОХУ-аас импортолно.  Үнэ нь бага ч тээврийн зардал өндөр гарахаар байгаа. Төсвийн тодотгол батлагдахаар ОХУ-аас өвс, тэжээлээ оруулж ирэх боломжтой болно.

Ургац алдсан тул тэжээлд шилжсэн талбай бий. Ногоон тэжээлд шилжүүлнэ.

Цайны цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлууллаа. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, 2017 оны төсвийн тодотголыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж