Монголын циркчид анхны алтан цомыг хүртжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Монголын циркчид анхны алтан цомыг хүртжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, дараах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Монголын циркчид олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс анхны алтан цомыг хүртжээ. Дэлхийн циркчдийн “А” зэрэглэлийн “16th China Wuqiao International Circus Festival” тэмцээн БНХАУ-ын Хөбэй мужийн Сижиажуан хотноо гурван өдөр болж, өчигдөр /2017.10.04 / шилдгүүдээ шалгаруулжээ.

Энэ тэмцээнд дэлхийн 16 орны циркчид оролцож, ОХУ, БНХАУ, Монгол, Хойд Солонгос зэрэг орны уран бүтээлчид алтан цомыг авсан байна. Тэмцээний үеэр Монголын циркийн жүжигчдэд бүх шүүгчид босож, хүндэтгэл үзүүлсэн тухай “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн захирал Н.Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцжээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж