Р.Эрдоганыг эсэргүүцэгчдийг бүх насаар нь хорино

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Р.Эрдоганыг эсэргүүцэгчдийг бүх насаар нь хорино

УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын даргын зөвлөлийн хуралд хүчээр дайран орж, Өвөрхангайн X тойрогт АН-аас нэр дэвшсэн хоёр гишүүнийг тангараг өргүүлэхийг түр хугацаагаар хойшлуулахыг шаардсан юм.

Туркийн дээд шүүх жилийн өмнө төрийн эргэлт хийж, ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоганы амь насыг хөнөөхийг завдсан цэргийн албан хаагчдад бүх насаар нь хорих ял оноолоо.

2016 оны долдугаар сард Р.Эрдоганы амарч байсан Туркийн Мугла мужийн Мармарис зочид буудалд нисдэг тэргээр буусан 50 гаруй цэргийн албан хаагч уг шүүх хуралд яллагдагчаар оролцсон байна. Гэвч тэднийг зочид буудлыг бүслэхээс хэдхэн хормын өмнө ерөнхийлөгч зугтаж амжсан юм. Ерөнхийлөгчийн амь насыг хөнөөж, төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт сэжигтнээр татагдсан тэдгээр хүмүүсийн дунд Р.Эрдоганы армийн экс зөвлөх болон бусад өндөр албан тушаалтнууд ч байсан гэнэ.

Туркийн шүүх төрийн эргэлт хийхийг завдсан гэх 40 гаруй хүнд хүнд дэглэмтэй шоронд бүх насаар нь хорих ял оноосны зарим нь өршөөлөөр суллагдах нөхцөлтэй юм байна. .

Турк дэх төрийн эргэлт хийх оролдлогын үеэр Истанбул, Анкара зэрэг томоохон хотын тэнгэрт нисдэг тэрэг, цэргийн онгоцнууд үзэгдэж, гудамжаар танкнууд цуварч байжээ. Төрийн эргэлт хийхийг завдсан энэ хэргийн шүүх хурал хоёрдугаар сард эхэлж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн шүүх хурал болсон юм. Р.Эрдоганыг унагах зорилготой төрийн эргэлт хийх оролдлого дарагдсан боловч 250 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан билээ. Төрийн эргэлт хийх оролдлогын үеэр мөн парламентын ордонд бөмбөг дэлбэлсэн ийм хэрэг Туркт өмнө нь гарч байгаагүй юм.

Төрийн эргэлт гарах үед Р.Эрдоган Мармарис хотын нэгэн зочид буудалд амарч байсан бөгөөд босогчид нисдэг тэрэгтэй зочид буудалд буухаас хэдхэн хормын өмнө амжиж зугтаж чадсан юм. Р.Эрдоган тэр даруйдаа гар утасны аппликейшн ашиглан ард иргэддээ мэдэгдэл хийж, иргэдийг ардчиллыг аврахын төлөө гудамжинд гарч нэгдэхийг уриалсан билээ.

Туркийн засгийн газар энэ хэргийн ард АНУ руу дүрвэн гарсан Фетулла Гулен байгаа гэдэгт итгэдэг бөгөөд түүнийг төрийн эргэлт хийхийг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм.

Төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтсэний дараа энэ хэрэгт холбогдуулан Туркт арми, цагдаа, шүүх, хэвлэл мэдээлэл, төрийн албан хаагчдыг баривчлах өргөн хүрээтэй баривчилгаа эхэлж, хэдэн арван мянган хүнийг ажлаас нь халж, шоронд хорьсон билээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж