Элчин сайд Мадина Ярбуссиноватай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Элчин сайд Мадина Ярбуссиноватай уулзлаа

УИХ-ын даргын зөвлөл буюу УИХ-ын дэд дарга, байнгын хороодын дарга нарыг уулзаж ажил төрлөө ярьж байхад УИХ дахь МАН-ын төлөөлийн гишүүд дайрч орлоо.

Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Энхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссиноватай өчигдөр /2017.10.04/ уулзлаа.

Дэд сайд Б.Энхбаяр Засгийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд ихээхэн анхаарч байгаа. Үүний нэг илрэл нь ХЗДХ-ийн сайдын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг байгуулсан нь юм. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлуулснаас гадна Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөртэй болсныг дуулгасан юм. Тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова Монголд айлчилж буйдаа баяртай байгаагаа дуулгаад, Монгол Улс дахь хүн худалдаалах, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал ямар байгаа талаар албаны хүмүүсээс мэдээлэл сонсож, зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзсан гэдгээ хэллээ.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж