21 аймгийн үндэсний 3х3 лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

21 аймгийн үндэсний 3х3 лиг эхэллээ

УИХ-ын сонгуулийн Өвөрхангай аймгийн 10 дугаар тойргийн асуудал АН-ын талд шийдэгдэж тус намаас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар тангаргаа өргөхөөр болсныг МАН-ын гишүүд хүлээн авахгүй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Шинэ тутамд эрчимтэй хөгжиж 2020 оны Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багт сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 21 аймгийн үндэсний лиг өчигдөр эхэллээ. Тус лигт нийтдээ 21 аймаг 9 дүүргийн эрэгтэй эмэгтэй баг тамирчид хүч сорьж байгаа бөгөөд өнгөрсөн улирлын үндэсний лигийн аварга Архангай, Сүхбаатар багуудаас гадна олон улсын түвшинд эх орноо төлөөлөн Фиба 3х3 мэргэжлийн гранпри, их дуулгын тэмцээнд хүч үздэг шигшээ багийн залуус аймаг аймгийнхаа нэр дээрээс өрсөлдөж байна. Анх удаагаа дотоод 3х3 төрлөөр лигийн системээр зохион явагдаж байгаа тус тэмцээнийг Хангай, Баруун, Зүүн, Төвийн гэж 4 бүс болгон хувааж өрсөлдөж буй бөгөөд Даваа Лхагва гарагуудад Монголын үйлдвэрчний эвлэлийн спорт зааланд явагдах юм. Тэмцээний эхний өдөр Г.Цэнгүүнбаяр,Э.Дөлгөөн тэргүүтэй Ховд аймгийн шигшээ баг Говь-алтайн залуусыг 19:10-аар хожсон бол Э.Цэрэнбаатар А.Гансүх нараар хүчээ зузаатгасан Өвөрхангайн шигшээ Сүхбаатар дүүргийг 22:11-аар хожсон байна. Мөн Баянхонгор Баянгол дүүргийг 16:09-өөр, Сүхбаатар аймаг Дорнод аймгийг 20:10-аар,Хэнтий аймаг Дорноговь аймгийн шигшээг 16:15-аар тус тус хожжээ.

Эх сурвалж: Үндэсний сагсан бөмбөгийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж