Хэрүүл тарьсан бүсгүй хэн байв?

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Хэрүүл тарьсан бүсгүй хэн байв?

Монголын цагаар 10 дугаар сарын 4-ний өглөө болсон эхний мэтгэлцээнд Ромнид илт ялагдсан Обама, өнөөдөр өглөө болсон хоёр дахь мэтгэлцээнээр хариугаа авч чадлаа.

Эрээнээс-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэж явсан автобусыг олон цагаар саатуулсан гэх асуудал Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, тод манлай уяач Л.Цандэлэг нарын дунд хэрүүл тарьж, олны анхаарлыг татаад буй. Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч, уяач Л.Цандэлэгийг “Настай, тохьтой хүн байж залуу охиныг өдөж, хүчингийн хэрэг хийсэн юм биш үү” хэмээн олон нийтийн сүлжээнд жиргэснээс уг хэрэг мандсан билээ.

Манай агентлаг тэнцвэртэй мэдээлэх үүднээс маргалдагч талуудын байр суурийг аль алиныг нь хүргэсэн.

 

Дуулиан тарьсан энэ явдал маргалдагч хоёрын гүтгэсэн гүтгүүлсэн, эсвэл залуу бүсгүйг өдсөн, өдөөгүй тухай асуудал болоод өнгөрөх нь бололтой. Уг нь асуудлын гол нь олон улсын тээврийг олон цагаар саатуулсан залуу бүсгүй хэн байв, хэн гэгч эрх мэдэлтний охин болохоор ийн дураар загнав гэдгийг тогтоох нь хамгаас чухал байлтай.

Автобус дүүрэн зорчигчдыг Сайншанд өртөөн дээр 3-4 цаг хүлээлгэн байж суусан бүсгүй бол Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын охин ажээ. Тэрбээр Дорноговь аймгийн Автотээврийн үндэсний төвд байцаагчаар ажилладаг болохыг тус аймгийн Цагдаагийн газрын даргын албан хариугаас харагдаж байна.

Нэгэн үеийг бодвол манай улсын авто тээврийн үйлчилгээ сайжирч байгааг үгүйсгэхгүй. Өнгөрсөн онд л гэхэд хот хооронд болон улс хооронд 2,3 сая иргэн зорчжээ. Нийт 71 чиглэлд 51 аж ахуйн нэгж үйлчилж буй бөгөөд нийтдээ 950 орчим тээврийн хэрэгслээр зорчигчдоо тээвэрлэдэг ажээ.

Энэ бүх сайн мэдээг сааруулж буй хурган даргын эрх танхи охинд ямар хариуцлага тооцсон бэ. Даргын охин зорчих бүрийд зорчигч тээврийн автобусыг хэдэн цагаар саатуулж, олон арван зорчигчийн эрхийг зөрчсөөр байх уу гэсэн асуултад нэр холбогдсон албан тушаалтан хариу өгөх учиртай. Харамсалтай нь, Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр охиныхоо үйлдэлд одоо ч ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм.

Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр

Охины алдааг эцэгт нялзаах үндэслэлгүй ч байж болох. Д.Батбаярын охин нас биед хүрсэн хүн төдийгүй олон улсын тээврийг саатуулах учиргүйг мэдэхийн дээдээр мэдэж буй  авто тээврийн байцаагч. Хариуцлага алдсан үйлдлээ хувийн харилцаагаар сааралтуулж, олны нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулдаг буруу жишгийн сонгодог жишээ энэ болов. Эгэл иргэдийг тогтсон цагтаа очоогүй бол хаяад явчихдаг нарийн дэг жаяг дарга даамал, эрх мэдэлтнүүд, тэдний гэр бүлийнхэнд үйлчилдэггүй нь дэндүү шударга бус хэрэг биш үү. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж