Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн эхэллээ | News.MN

Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн эхэллээ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /аравдугаар сарын 4-нөөс/ хэлэлцэж эхэллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гамшгаас хамгаалах мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах дадлыг эзэмшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2017” тэмцээн Сүхбаатарын талбайд эхэллээ.

Тус тэмцээнийг нийслэлийн түүхт 378 жилийн ой, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг угтан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан есөн багийн 80 гаруй өсвөрийн аврагч, тамирчид оролцож, болзошгүй гамшгийн үед авах арга хэмжээний талаар тодорхой цэгүүдэд даалгавруудыг гүйцэтгэн, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.

Эх сурвалж: ОБЕГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж