Евразийн эдийн засгийн комисстой санамж бичиг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Евразийн эдийн засгийн комисстой санамж бичиг байгууллаа

Өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын талаар тус намын зүгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өчигдөр /2017.10.04/ “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. 

Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Еразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, эрчим хүчний дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов зэрэг төлөөлөл оролцов. Мөн ОХУ, Монгол Улс, Беларусь, Казахстаны бизнес эрхлэгчид, ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлагууд тэргүүтэй 200 гаруй төлөөлөгч оролцсон юм. 

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван орон болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор Стандарт хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын Техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Талууд эдгээр санамж бичгийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, итгэмжлэлийн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын зүгээс санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд 4 чиглэлээр хамтран ажиллахаар саналаа хүргүүллээ.

Эх сурвалж: СХЗГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж