Хувийн сургуульд төр хувьсах зардал олгодог

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Хувийн сургуульд төр хувьсах зардал олгодог

“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны хоёр ихэр Гарьд, Гантулга хэмээх залуугийн дүрээр олонд танигдсан жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа билээ.

УИХ-ын гишүүдийн төсөвтэй холбоотойгоор тавьж буй асуулт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Жилийн 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардлыг улсаас даадгийг зогсоож болдоггүй юм уу. Энийг зогсоовол багш нарын цалинг нэмэх бололцоо гараад ирэх юм биш үү. Төрөөс хувийн сургуулиудын хувьсах зардал хэдэн төгрөг зарж байна вэ.

36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг энэ онд хэдэн төрийн албан хаагч авав. Хүүхдийн мөнгө өглөө гээд та бүхэн огцорсон. Хууль бусаар өгсөн мөнгөө яагаад тодотгоод байна вэ.

Концессыг мөн танай намынхан буруутгасан. Цэвэрлэх байгууламжаа концессын гэрээгээр барихаар болсон. Энэ юу болов.  Өмхий Сүхбаатарын талбайд хүртэл үнэртэж байна.

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Засгийн газар Хүүхдийн мөнгөөр хууль зөрчөөгүй.  2017 онд дөрөвдүгээр сард төсвөөр тодотгол хийхэд 161.5 тэрбум төгрөг баталж өгсөн. Одоогийн тодотголд суусан зардлыг батлах юм бол он дуустал бүх хүүхдэд мөнгө олгох юм.

Цэвэрлэх байгууламжийн тухайд концесс зарласан. Жил орчим үргэлжлээд амжилтгүй болсон. Тийм учраас хоёр эх үүсвэрээр санхүүжүүлэхээр ажиллаж байна. Эхнийх нь Европын сэргээн босголт банкнаас авах 300 орчим сая долларыг зарцуулъя гэж байгаа. Болохгүй бол Хятадын Экзим банкны 1 тэрбум ам.доллар бий, тэндээс 450 орчим сая ам.доллар татаж санхүүжүүлэх арга хэмжээ авна.

Сангийн яамны Зарлагын хяналтын хэлтсийн дарга: Төрийн албан хаагчид тэтгэвэртээ гарахад 36 хүртэлх сарын тэтгэмж олгодог.  Орон нутагт ажиллаж байгаа багш, эмч нарт таван жил тутамд 6-5 хүртэлх жилийн тэтгэмж нэг удаа олгодог. 2017 онд 87.6 тэрбум төгрөг зарцуулсан.

Хувийн сургууль, цэцэрлэгт хувьсах зардлыг олгодог.  Энэ онд хэчнээн хэмжээний зардал олгосныг эргэж мэдээлье.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж