УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газар 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг эгүүлэн татсан тухай дуулгалаа.
Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг шинэ танхимын сайд нарт танилцах боломж олгохын тулд эгүүлэн татсан байна.
Г.ДАРЬ