Дархан, Эрдэнэтийг нийлүүлсэн дайны их хүнтэй хот бий болно
Хотын дарга С.Батболдын нэгэн санаачилга хэсэг хугацаанд мартагдаад байсан сэдвийг эргэн сануулав. Их, дээд сургуулиудыг хотоос гаргаж, хотхоноор хөгжүүлэх бодлогын чанартай том ажилд нийслэл хамтран оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн нь тэр. Хотын даргын саналыг БСШУСЯ дуртайя хүлээн авч, хоёр талын оролцоотой ажлын хэсэг байгуулав. Яам дангаараа зүтгэж байсан ажилд нийслэл хүч нэмснээр бүтээн байгуулалт улам эрчимжих нь гэсэн бодол хэн бүхэнд төрсөн нь ойлгомжтой. Ер нь их, дээд сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх яриа социализмын үеэс эхтэй юм билээ. 1980-аад оны сүүлчээр тухайн үеийн Политехникийн дээд сургуулийн хотхоныг Дарь-эхийн чиглэлд төвлөрүүлэх санал гарч, бүр Улсын хорооны хамтарсан хурлаар баталсан байдаг. Ингээд Зөвлөлтийн барилгын трест СОТ 3-аар бариулах тохироонд хүрээд байтал 1990 онтой золгож, нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөнөөр өнөөх санаачилга салхинд хийссэн түүхтэй.
Тэрхүү төсөлд орчин үеийн стандартад нийцсэн сургууль босгоно, сэлбэ голын эрэг дээр оюутнуудад зориулсан хөлбөмбөгийн талбай барина гээд гоё гоё заалт их бий. Ийнхүү мартагдаад байтал 2010 оноос дахин сэргэв. Тухайн үед Боловсролын сайд байсан Ё.Отгонбаяр хотхоны асуудлыг эргэн сөхөж, улмаар Засгийн газрын тогтоол гаргуулж чаджээ. Хотхоны ашиглалтын өмнөх захиргаа байгуулж, хоёр ажлын хэсэг бий болов. Удирдах ажлын хэсгийг нь Ерөнхий сайд ахалж, бүрэлдэхүүнд нь бүх яамдын сайд нар багтсан гэхээр багагүй ач холбогдол өгсөн нь ойлгогдоно. Ингээд хаана барихаа судалж эхлэв. Энэ үед Налайх, Хөшигийн хөндий, Багануур болон Багахангай гэсэн дөрвөн хувилбар гарч иржээ. Гэтэл Налайхын газар мөнх цэвдэгтэй, Хөшигийн хөндий, Багахангай хоёрт усны хангалттай нөөц байгаагүй нь тогтоогдов. ингээд Багануур тунаж үлджээ. Багануурт байгуулах шийдвэр гарснаас хойш хотхоны тухай хэвлэлээр их бичлээ, жирийн иргэд ч санал бодлоо янз бүрээр илэрхийлж байв. Хотхон байгуулах хэрэгтэй, хэрэггүй, энэ төсөл бүтнэ, бүтэхгүй гээд үзэл бодлын зөрүү их. Оюутнуудыг нэг дор бөөнд нь аваачаад хашчихаар нийлж архидаад, зодоон цохион хийгээд унана гэж хаширлах нэгэн байна. Тэнд ажиллах багш нар нь яах болж байна, тэд өдөр бүр Багануур, хотын хооронд явж чадахгүй гэж бас нэг хэсэг нь дургүйцнэ.
Гэтэл ийм том төслийг Монгол Улс хэрэгжүүлж чадахгүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй гэсэн бодолтой хүн ч цөөнгүй. Ингэхэд төсөл санаачилсан нө хөд яг юу байгуулах гээд бай на, яриад байгаа 11 их наяд төгрөгөө яаж олох юм бол. Үүний хариултыг олохын тулд багагүй судалгаа хийж үзлээ. Ажил гардан хариуцаж байгаа нөхөдтэй ч уулзав. Юуны өмнө шинэ нийгэмд шилжсэнээс хойших Монгол Улсын түүхэнд хийгдэж бай гаагүй хамгийн том бүтээн байгуулалт юм байна гэдгийг ойлгож авлаа. Анх зөвхөн оюутны хотхон байгуулахаар ярилцаж байсан бол явцын дунд төслийг илүү томруулж, өдгөө Шинжлэх ухаан, үйлдвэрлэл техноло гийн цогцолбор нэртэй болгожээ. Яг Багануурт баригдчихгүй. Дүүргийн төвөөс гурван километрийн цаана, Хэрлэн голын хөвөөнд сүндэрлүүлэх юм. Нийт 10 мянган га талбайг шинэ цогцолбор байгуулахад зориулан гаргаад буй. Гурван мянган гад нь хот байгуулах бол барилга баригдах талбай нь хоёр мянган га.
Ажил анх төлөвлөснөөсөө 2-3 жилээр хоцорч явааг сануулахад илүүдэхгүй байх
Бүрэн ашиглалтад орсны дараа 100 мянган оюутантай, багш, ажилчид, тэдний гэр бүлийнхнийг нэмж тооцвол 150 мянга гаруй хүнтэй бүхэл бүтэн хот босно гээд тун ч сайхан зүйлийг төсөлд тусгажээ. Бараг дархан, эрдэнэтийг нийлүүлсэн дайны их хүнтэй хот бий болно гэсэн үг. Сургууль, эрдэм шинжилгээний парк, номын сан, биеийн тамирын заал, дотуур байр, ажилчдын байр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дэлгүүр гээд нийт 500 шахам объект эхний ээлжинд баригдана гэж тооцож. Хотын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь ногоон байгууламж, сэргээгдэх эрчим хүч ашигласан эко хот болно гээд гоё сайхан заалт цааш хөвөрнө. Бүрэн хэрэгжвэл үнэхээр сайхан төсөл байгаа биз. гэхдээ бид хийж чадах уу. Хөрөнгө мөнгөө хаанаас хэрхэн босгох вэ. “2010 оноос хойш судалгаа, шинжилгээний ажил тасралтгүй үргэлжилж байгаа. Бүхэл бүтэн хотыг шинээр төлөвлөж байгаа учир хугацаа их орох нь гарцаагүй. Солонгост ийм хотхон байгуулах судалгаа хийхэд долоон жил зарцуулсан байдаг. Энэ төслийн тухайд монголын урдаа барьдаг боловсон хүчнүүд хамтран оролцсон. Мэдээж дэд бүтэц зэрэг эхний ээлжинд хийх ажлуудыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
Үүнээс цааш гол бүтээн байгуулалтаа хийхэд гадаадын том компаниудтай хамтрахаас аргагүй. Одоогоор Япон, Сингапур, Солонгосоос концессийн гэрээгээр барьж өгье гэсэн хүсэлт ирж байгаа. Эхний ээлжинд бүтээн байгуулалтаа эхлүүлчихвэл ажил цааш үргэлжлээд л явна. Энэ бол олон жил үргэлжлэх томоохон бүтээн байгуулалт гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Эхний ээлжинд 11.7 их наяд төгрөг шаардлагатай гэж тооцсон. Хэсэгчилсэн төлөвлөгөө гарсны дараа мөнгөн дүн илүү тодорхой болох байх” хэмээн их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны эдийн засагч О.Цэдэвсүрэн хэлсэн юм. Түүний хэлснээр ажил тасралтгүй үргэлжилсээр буй нь сайшаалтай.
Гэхдээ анх төлөвлөснөөсөө 23 жилээр хоцорч явааг сануулахад илүүдэхгүй байх. Төлөвлөгөө ёсоор бол өдийд бүх тооцоо судалгаа дуусчихсан, эхний ээлжийн барилгуудыг барьж эхэлсэн байх ёстой. гэтэл өнөөдөр тэнд ганц ширхэг ч тоосго өрсөнгүй, хоосон тал цэлийсэн хэвээр. “Төр засаг ойр ойрхон солигдоод ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна. Улс төлөвлөсөн ажилд олигтой мөнгө тавихгүй явсаар байгаад өдийг хүрлээ.
Бид урд хөршид туршлага судлаад явж байхад улс төрийн тууштай дэмжлэг хамгийн их хэрэгтэй гэдгийг хэлж байсан. Хотхон баригдвал эхний ээл жинд ШУТИС-ийн салбар сургуулиудыг тийш шилжүүлэх байх” хэмээн БСШУСЯ-ны дээд боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Д.Баяр тайлбарласан юм. Нэг авууштай нь хэдийгээр засаг ойр ойрхон солигдож байгаа ч шинээр томилогдсон сайд бүхэн төслийг дэмжин ажилладаг гэнэ. Анх Ё.Отгонбаяр сайдын үед төсөл эхэлсэн бол Л.Гантөмөр сайдын үед илүү баяжиж, ТЭЗҮ нь бэлэн болсон. Харин МАН засгийн эрхэнд гарсан 2016 оноос хойш улам эрчимжиж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс тайл барласан.
Өдгөө Хятад улс шинжлэх ухааны паркаар дэлхийд тэргүүлж байгаа. Тэд инноваци үйлдвэрлэх чадвартай боловсон хүчнийг бэлтгэснээр улсаа хөгжүүлнэ гэдгийг маш сайн ойлгосон улс. Угаас дэлхий нийтээрээ энэ чиглэл рүү явж байгаа. Харин манай улс энэ өрсөлдөөнөөс хол хоцрохгүйн тулд жирийн нэг хотхоноос эхэлсэн төслийг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл тех нологийн цогцолбор болгож томруулсан байна. Дэлхийн хэмжээний техник технологитой сургууль байгуулж, дэлхийн хэмжээний багш нарыг урьж хичээл заалгана гээд төлөвлөсөн юм их харагдана. Үнэхээр сургуулиуд маань өндөр түвшинд хүрчихвэл бид гадагшаа явж сурах шаардлагагүй болно. Хөрш орнуудаас оюутнууд ирж суралцахыг хүснэ.
Түүнчлэн хотын бүтээн байгуулалтад дотоодын компаниуд оролцсоноор техник технологио сайжруулж, боловсон хүчнээ чадавхжуулаад авна. Бас хэдэн төгрөг олно гээд давуу тал их.
Эхний ээлжинд 11.7 их наяд төгрөг шаардлагатай гэж тооцсон
Манайхны хийсэн ТЭЗҮ-ийг хараад массачусетс болон Финланд, Герман, Японы сургуулиуд салбараа байгуулах хүсэлт ирүүлжээ. Энэ бол гаднын орнууд биднийг үнэлж, итгэл хүлээлгэж буйн илрэл. Тиймээс бид нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, том бүтээн байгуулалтын ард яаж ийгээд гарах нь л чухал. Монголдоо л шилдэг нь гэсэн сургуулиудын нөхцөл байдал ямар гэдгийг хэн бүхэн мэднэ. Уг нь хичээлийн байр нэг оюутанд 20 ам метр байна гэсэн олон улсын стандарт бий. Хэрэв тухайн сургууль мянган оюутантай бол сургуулийн байрны нийт талбай 20 мянган ам метр байх шаардлагатай. Гэтэл ШУТИС-ийн тухайд энэ үзүүлэлт 12 ам метр байдаг. Стандартаас 1020 дахин бага гэсэн үг.
Харин хотхон сүндэрлэвэл монголын оюутнууд олон улсын жижиг ямар байдгийг мэдрэх нь. “Хотын төвлөрлийг сааруулах, машины түгжрэл багасгах бол дагалдах хүчин зүйл. Хамгийн гол нь Монгол хүнийг дэлхийн хэмжээний чадамжтай болгох, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшүүлэх. Ийм хоттой болчих юмсан гэсэн хүсэл хүн бүрт байгаа. Гаднын том группүүд хамтран ажиллах хүсэлтээ илэр хийлсээр байна. Гэхдээ бид эхлээд өөрсдөөсөө шалтгаалах бүх нийг хийж, бэлтгэлээ сайтар базаах ёстой. Араваа байг гэхэд хорин жилийн дараа дарханы хэм жээний хот болно гэж найдаж байна” хэмээн эдийн засагч О.Цэдэвсүрэн хэлснийг эцэст нь сануулья.
Эх сурвалж: ‘засгийн газрын мэдээ’ сонин