“Alphard Luxury Club Mongolia” нэгдлийн гишүүд, автомашин сонирхогчдын уулзалт аравдугаар сарын 1-ний ням гаригт болжээ. Ная гаруй залуус уулзалтад оролцсон байна.
Автомашины марк, сонирхлоороо төрөлжсөн фэйсбүүк групп цөөнгүй байдаг. Тэднээс хамгийн идэвхтэй группийн нэг нь Toyota Alphard машины Luxury группийнхэн юм.
Энэ удаагийн клубийн уулзалтыг гишүүд хоорондоо танилцах, машины талаарх мэдээлэл, мэдлэгээ хуваалцах, нэгдсэн цуваа зохион байгуулах зэргээр олон хөтөлбөртэй өнгөрүүлжээ.