Ц.Баярцогтыг цагдан хорив

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Ц.Баярцогтыг цагдан хорив

Дундговь аймагт хайгуул хийж байсан “Тайшен деволопмент“ компани, Гурвансайхан компанийн 1021 угаартай ураны хайгуулын зөвшөөрөл бүхий талбай Усны хайгуулын ажил явуулж байгаа талаар Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас шалгалт явуулж хууль бус гэж үзжээ.

Төрийн цагдааг доромжилж, нийтийн гудамж талбайд танхайрсан Ц.Баярцогтыг өчигдөр /2017.10.05/ цагдан хорьжээ.

Түүний холбогдсон залилангийн хэргийн шүүх хурал нь  Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долдугаар сарын 4-ний өдөр болсон. Энэ үеэр  Ц.Баярцогт батлан даалтад гаргаж өгөхийг шүүхээс хүссэн байна. Түүний хүсэлтийг  Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн шүүх хүлээн авч,   батлан даалтад гаргасан аж. Гэхдээ Ц.Баярцогт нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүрэгт “Тоёото Ланд круйзер-200” маркийн 17-93 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа  иргэн А-г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон тухайгаа нуун дарагдуулж, шүүхэд худал мэдүүлэг өгсөн байжээ. Үүнийг хожимдож мэдсэн Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  Ц.Баярцогтыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гаргасан байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2017.10.05/ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Ц.Баярцогт нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх тов гарсан. Гэвч шүүгдэгчдийн нэг   шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурал хойшилсон аж.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж