УИХ: 2017 оны төсвийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

УИХ: 2017 оны төсвийг хэлэлцэнэ

УИХ: 2017 оны төсвийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт товлосон ч ирц бүрдээгүй тул хараахан эхлээгүй байна.

Энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохтой холбоотойгоор дутагдаж байгаа санхүүжилтийг төсөвт суулгах, өмнөх жилүүдэд гэрээ нь хийгдсэн “Барих шилжүүлэх”  концессын төслийн эргэн төлөлт, шүүхийн шийдвэрийн бусад өр төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд төсөвт тодотгол хийх шаардлага үүсээд байгаа юм.

Монголбанкнаас өргөн мэдүүлсэн 2018 оны Мөнгөний бодлогод инфляцыг найман хувьд барих зорилт дэвшүүлжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж