Метронд бөгжөөр зорчдог болно

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Метронд бөгжөөр зорчдог болно

Оросын цэргийн албан хаагчдыг терроризмын эсрэг ажиллагаанд оролцуулах болсон нь бүс нутгийн байдал хурцдаж, засаг захиргаа суларсныг харуулж байна хэмээн шинжээчид дүгнэжээ.

Москва хотын оршин суугчид метронд зорчихдоо тун удахгүй төлбөрөө бөгжөөр төлдөг болох  гэнэ. Бөгж хэлбэртэй төлбөрийн системийг энэ аравдугаар сарын сүүлээр метронд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. ОХУ-ын “PayRing” компани төлбөрийн картыг бөгж хэлбэртэй болгох төлбөрийн шинэ системийг боловсруулж байгаа юм.

Москва хотын метроны шинэ төлбөрийн системийн төслийн удирдагч хэлэхдээ төлбөрийн бөгжтэй зорчигч Тройка тээврийн карт хүчинтэй бүх газраар зорчиж болох юм байна.

Шинэ төлбөрийн систем нь Москва хотын 10.5 сая зорчигчийн зорчдог автобус, галт тэрэг, метронд төлбөр төлөхөд ашиглаж болох гэнэ.

“Нийтийн тээврийн үйлчилгээнд анх удаа бөгж хэлбэртэй төлбөрийн систем нэвтрүүлж байгаа юм” хэмээн төслийн удирдагч ярьжээ. Нийтийн тээврийн шинэ төлбөрийн хэлбэр бөгж ОХУ-ын нийслэл Москва хотын метро, галт тэрэг, автобусны буудлуудаар худалдаалагдах гэнэ. Харин ямар үнэтэй худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж