С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагналаа

Мэдээллийн хэрэгсэлүүд нэг багаас нөгөөд шилжих хөлбөмбөгчдийн тухай элдэв таамаг эсвэл мэдээллээр хахсан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр /10.04/ гардуулж өгөв.

ОХУ-ын иргэн С.В.Калашниковыг Найрамдал медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Орос-Монголын хамтын ажиллагаа” эдийн засгийн форумыг удаа дараа амжилттай зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, ОХУ-ын иргэн, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн байнгын хорооны нэгдүгээр орлогч Сергей Вячеславович Калашниковыг Найрамдал медалиар шагнасугай” гэжээ.

Эх сурвалж: president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж