Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэндчилгээ | News.MN

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэндчилгээ

Хөгжмийн зохиолч, дуучин, төгөлдөр хуурч, продюсер, хөгжмийн найруулагч гээд олон талын авьяастай Б.Чинбат хэмээх залуу өнөөдөр өөрийгөө “Эзлэн” тоглолтоороо дахин нээн харуулах гэж байна.

Монгол Улсын боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн багш нар, боловсролын салбарын ахмадууд та бүхэндээ, Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх орны жаргалант ирээдүй –хойч үеийг  мэдлэг, боловсролтой төдийгүй  эрүүл чийрэг бие бялдартай, эерэг зан суртахуун, хүмүүжил, төлөвшилтэй, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж  хөгжүүлэхийн төлөө  эрдэм боловсрол, авъяас билиг,  хүч чадлаа дайчлан ажиллаж буй Та бүхний улсынхаа хөгжил дэвшилд оруулж байгаа  хувь нэмрийг бид ямагт өндрөөр үнэлдэг билээ.

 Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг улс нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа ХХ1 зуунд багш сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.  

Та бүхэндээ эрүүл энх,  санаачлагч, бүтээлч байж нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам  өндөр амжилт олохыг хүсэн ерөөе. 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zailuul 2017-10-05 202.170.80.25

Zailuul enenees uur hun oldoogui um bhda zailuul, bs neg manuuhai 4 jil suuhandee. Bolovsroliin tuvshind shinechlel heregtei bn!!! ene mongold bagaasaa A-r bolovsorch ih deed surguuli n yamar ch chadamjgui humuusiig beldej bn. Gvn emgenel shuu!!!

Avatar

Эвдэрсэн хулгайч 2017-10-05 103.229.121.1

Эвдэрсэн [Хориотой Үг]

Avatar

иргэн 2017-10-05 202.70.34.70

Хэн бэлдсэн юм бэ, Мэндчилгээний үг байхдаа яах вэ дээ, Зүгээр л мэндчилгээ гэж болохгүй юу? Чулуунбаатар сайд ч ийм юм найруулахдаа уул нь сайн даа. Сайд болоод бас эвдэрсэн юм байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж