Новосибирскийн зоопарк ховор мууртай боллоо | News.MN

Новосибирскийн зоопарк ховор мууртай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Новосибирскийн зоопарк ховор мууртай боллоо

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр Өвөрхангай аймгийн хоёр мандатын маргааны асуудлаар хуралдаж, албан ёсны шийдвэрээ гаргав.

Новосибирск хотын зоопаркийн муурын төрлийн бүлэг бүл нэмлээ. Азийн алтан муур нэрээр алдаршсан ховор үүлдрийн Темминка муурнууд Новосибирскийн зоопаркад амьдрахаар боллоо.

“Темминка буюу Азийн алтан муур гэсэн энэ төрөл дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд тэр болгон байдаггүй ховор төрлийн нэг. Ерөнхийдөө маш бага судлагдсан энэ төрлийн муурны хэдхэн хос Новосибирскийн хүрээлэнд ийнхүү амьдрах болж байна” хэмээн амьтны хүрээлэнгээс тараасан албан мэдээнд өгүүлжээ.

Амьтны хүрээлэнд амьдрах болсон муурнууд ойролцоогоор тав орчим настай бөгөөд өмнө нь хувь хүн тэжээж байжээ.

Одоогоор Оросын ямар ч амьтны хүрээлэнд ийм төрлийн муур байхгүй бөгөөд өнгөрсөн 80-аад оны эхэн үед ганц нэг амьтны хүрээлэн Темминка мууртай байжээ. Европын амьтны хүрээлэнд ч энэ төрлийн муур ховор байдаг юм байна.

Амьтны хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлснээр Темминка муур зан төлвийн хувьд тайван, хоол өгч байгаа хүнээ нэг их ялгаварлаад байдаггүй, хүнд их дотносдоггүй ажээ. Мах, загасаар хооллодог.

Темминка муур гол төлөв Зүүн Өмнөд Азийн ойд амьдардаг. Насанд хүрсэн Темминка 16 кг жинтэй, биеийн урт нэг метр (сүүлийг оруулахгүйгээр) орчим. Үр төлөө 75-80 хоног тээж, 2-3 зулзага гаргана.

Энэ төрлийн муурны тоо толгой хүний хүчин зүйлээс хамааран цөөрч байгаа. Ой модыг ихээр огтолж байгаа нь муурны амьдрах орчин үгүй болгож байгаа нь тоо толгой толгой нь цөөрөхөд нөлөөлж байгаагаас гадна Темминкагийн арьс, мах үнэд хүрдэг байна. Тиймээс Темминкаг хамгаалах, тоо толгойг нь өсгөх хөтөлбөрийг Өмнөд Азийн улс орнууд хэрэгжүүлж эхлээд байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-05 202.131.225.153

яаг л том муур шиг байна шүү

Avatar

Зочин 2017-10-05 203.169.48.146

jijig bar shig muur bn shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж