Д.Трампын мэдэгдэл алтны ханшийг унагажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.05-нд нийтлэгдсэн

Д.Трампын мэдэгдэл алтны ханшийг унагажээ

Болгарын нийслэл Софи хотноо самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ боллоо.

Олон улсын хөрөнгийн зах зээлд үнэ цэнээ алддаггүй металл бол алт. Гадаад валют тэр дундаа америк долларын ханш савалгаатай үед хөрөнгө оруулагчид биет алтыг худалдан авч өөрийн хөрөнгийн үнэ цэнийг хадгалдаг онцлогтой. Монгол Улсын эдийн засаг хүнд нөхцөлд байгаа энэ цаг үед Засгийн газраас алтны салбарыг дэмжих зорилгоор ‘Алт-2’ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тогтоол гаргасан. Уг хөтөлбөрийн хүрээнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын хоорондох зөрчлөөс алтны хөрөнгө оруулагчид өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авч эхэлжээ. “Вашингтон нь Хойд Солонгостой хэлэлцээ хийхийг хичээж цаг үрж байна” хэмээн Д.Трампыг мэдэгдсэний дараа  Даваа гаригт (2017.10.02) SPDR Gold Shares валют-арилжааны сангийнхан мөнгөө татаж эхэлсэн аж.

Алтны ханш есдүгээр сарын эхээр 2017 оны хамгийн өндөр хэмжээнд хүрээд байснаа энэ долоо хоногт зургаан хувиар унажээ. “JPMorgan Chase & Co”  шинжээчдийн мэдээлснээр алтны ханшийг тогтвортой байдалд  олон улсын улс төрийн зөрчил нөлөөлж байгаа аж.

Дэлхийд алт олборлолтоор Хятад улс тэргүүлж байна. Алтны гол уурхайнууд Шандун мужид оршдог бөгөөд тавны нэгийг нь Хятадын үндэсний алтны групп эзэмшдэг байна. Автрали улс нь 270 мянган кг алт олборлолтоор Хятадын дараа хоёрдугаарт нэрлэгджээ. Алт олборлолтын гуравны хоёр нь Австралийн баруун хэсэгт оршдог. “Алтан милл” гэх нэрлэх алтны хамгийн том уурхай нь улсдаа олборлолтоор тэргүүлдэг аж. Тус улсад 7400 тонн ухаагүй алтны нөөц бий. АНУ –ын төв банкны гадаад валютын нөөцийн 70 хувьтай тэнцэх хэмжээний  алттай. Харин дэлхийн хуурай газрын зургааны нэгийг эзэлдэг ОХУ нь 5000 тонн хүний гар хүрээгүй алтны нөөцтэй.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж