Л.Болдбаатар аавын тухай дуунд дуртай

Хуучирсан мэдээ: 2011.01.23-нд нийтлэгдсэн

Л.Болдбаатар аавын тухай дуунд дуртай

"Хар нүдэн бүсгүй" , "Зүүд эргэх нутаг", "Энхрий" зэрэг дуугаараа олны сэтгэлийг татсан соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Болдбаатар сүүлийн үед уран бүтээлийн олз омог дүүрэн явна. Тэрбээр  энэ сарын 24, 25-нд "Монгол бөхийн өргөө"-нд “Монгол эгшиглэн” бие даасан тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Энэхүү тоглолтод хүрэлцэн ирсэн хүн бүр түүний “Монгол эгшиглэн” цомгийн эзэн болох нь ээ. Дашрамд сонирхуулахад, түүний уран бүтээлийн санд нэг цомог гаргахуйц хэмжээний зөвхөн аав нарыг  магтан дуулсан 15 гаруй бүтээл байдаг гэнэ. Тэрбээр цомог бүртээ заавал нэг аавын дууг оруулдаг гэж өөртөө ам гарсан бөгөөд үүндээ ч хүрч яваа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж