Эдийн засгийн өсөлт 2.8 хувьд хүрнэ гэв

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлт 2.8 хувьд хүрнэ гэв

Холливудын нэрт жүжигчин Жонни Депп кино ертөнцөд өөрийн бүтээсэн дүр болоод хамтран ажиллаж байсан уран бүтээлчдийнхээ талаар цуврал ном бичиж, “Harper Collins” хэвлэлийн компаниар хэвлүүлнэ гэдгээ өчигдөр мэдэгджээ.

Монгол Улсын 2017 оны эдийн засгийн өсөлт  2.8 хувьд хүрэх магадлалтай гэж Дэлхийн банкнаас өнөөдөр /2017.10.04/ мэдээллээ.  Харин инфляци Төв банкны зорилтот найман хувьд хүрнэ гэж тооцсон байна.

Тодруулбал, Монгол Улсын эдийн засаг 2018 онд 3.1 хувь өсөлттэй, 2019 он болон түүнээс цааш долоон хувиас давах боломжтой аж.  Уналтад орж, хямрал дагуулаад байсан эдийн засгийн сэргэлтэд уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг дагасан гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотойг Дэлхийн банкнаас онцлов. Мөн 2017 оны эхний хагаст ажилгүйдлийн түвшин 8.6 хувь руу бууж , өрхийн орлого 2.6 хувиар өссөн зэрэг нь эдийн засаг сэргэж буйн дохио гэж эдийн засагчид дүгнэжээ.  Цаашид эдийн засгийн өсөлтөө энэ эрчээр нь хадгалж, дэмжин тохирсон мөнгөний бодлого хэрэгжүүлэхийг Дэлхийн банкнаас зөвлөв.

Үүнээс гадна дэлхий эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв сайжирч, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгуудын дотоодын эрэлт нэмэгдэж, эдийн засгийн төлөв байдал эерэг болж эхэлснийг Дэлхийн Банкны бүс нутгийн шинэ тайланд дурджээ. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт нэмэгдсэн нь түүхий эдийн үнэ сэргэж буйтай холбон тайлбарлав. Мөн  глобал худалдаа идэвхжих болсон нь хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг сайжирч,  2017 онд 6.4 хувиар өсөхөд нөлөөлөх гадаад таатай хүчин зүйл болжээ.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн 2017 оны аравдугаар сарын эдийн засгийн тоймд 2017 оны эдийн засгийн өсөлт өмнө төсөөлж байсантай харьцуулахад өндөр гарсан нь Хятадын эдийн засгийн өсөлт таамагласнаaс өндөр буюу 6.7 хувьтай байгаагаас голлон шалтгаалсныг Дэлхийн банк мөн онцлов. Мөн Зүүн Өмнөд Азийн томоохон орнууд болон бүсийн бусад орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй хурдацтай буюу 2016 онд 4.9 хувь байснаа өсч 2017 онд 5.1 хувь, 2018 онд 5.2 хувь байх төлөвтэй ажиглагджээ.  

АНУ болон Евро бүс мөнгөний бодлогоо төсөөлж байснаас илүү хурдан чангаруулах магадлалтай болжээ. Гэвч бүс нутгийн олон улс орнуудад төсвийн алдагдал өндөр, хувийн хэвшлийн өр нь улам нэмэгдэх болжээ. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч Виктория Кваква ‘Дэлхийн эдийн засаг сэргэж, глобал худалдаа идэвхжиж байгаа нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн хувьд сайн мэдээ болж байгаа ба энэ нь ялангуяа амьжиргааны түвшнийг дээшлүүлэх чиглэлээр цаашид үргэлжлүүлэн амжилт гаргахад чухал ач холбогдолтой’ гэжээ. Мөн түүний хэлснээр, жижиг улс орнуудын эдийн засгийн ирээдүйн төлөв харилцан адилгүй байх аж. Тодруулбал,  Монгол болон Фижи улсын эдийн засаг 2017-2018 онуудад сайжрах төлөв ажиглагджээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж