Хятадын тулааны урлаг Руандад дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Хятадын тулааны урлаг Руандад дэлгэрчээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ШӨХТГ-ын дарга О.Магнай нар өнөөдөр Хүүхдийн цэцэрлэгийн хүнс нийлүүлэгч компаниудыг шалгасан талаар мэдээлэл хийлээ.

Руандагийн их сургуулийн Боловсролын сургуулийн Күнзийн институт орон нутгийн Ушугийн клубтэй хамтран Руандагийн нийслэл Кигалид хятадын тулааны урлагийг сурталчлан таниулсан үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ үеэр күнгфү сурсан Руанда залуус хятадын тулааны урлагийн гайхамшгийг оршин суугчдад сонирхуулав. 

Руандагийн их сургуулийн Күнзийн институт орон нутгийн байгууллагатай хамтран 2015 оноос эхлэн хятадын тулааны урлагийг олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагаа зохион байгуулах болсон байна. Энэ нь орон нутгийн иргэдийг биеэ чийрэгжүүлэх, эрүүл чийрэг биетэй болоход туслахаас гадна Хятад болон хятадын соёл, урлагийг таньж мэдэхэд чухал ач холбогдолтой гэнэ. 

Сонирхуулахад, Руанда нь Африк тивийн өндөр нягтаршилтай орнуудын нэг бөгөөд тус улсын 10.1 сая орчим хүн амын ихэнх нь газар тариалан эрхлэн, амьжиргаагаа залгуулдаг. Мөн газар нутаг нь дов толгод ихтэй учраас “Мянган толгодын орон” гэж нэрлэгдэх нь ч бий. 2008 онд хууль тогтоох байгууллагын гишүүдийн талаас илүү хувийг нь эмэгтэйчүүд бүрдүүлсэн дэлхийн анхны улс болжээ.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж