5G-ийн эринд хятадууд тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

5G-ийн эринд хятадууд тэргүүлнэ

5G-ийн эрин үед Хятадын харилцаа холбооны компаниуд дэлхийд тэргүүлэх гэнэ. “Хуавэй” компани олон улсын 5G үндсэн стандартад нийцсэн хэд хэдэн чухал технологи бий болгожээ. Мөн энэ жил зохион байгуулсан 5G-ийн хоёр дахь удаагийн туршилтад хятадын компаниуд бараг үйлдвэрлэлийн түвшинд хүрсэн байв. Түүнчлэн 5G-ийг зөвхөн салбартаа ашиглаад зогсохгүй хэрэглээнд чиглэсэн бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүлэх юм байна. Эдгээр нь 5G-ийн эрин үед Хятадын харилцаа холбооны компаниуд дэлхийд тэргүүлнэ гэдгийг илтгэж байгаа аж. 

5G технологи нь 4G -ээс илүү хурдан, илүү ухаалаг хэрнээ эрчим хүч бага зарцуулдаг. Мөн 4G технологиос 40 дахин хурдан бөгөөд энэ нь 3D төрлийн 8k видеог интернетээр тоглуулах болон утсандаа татаж авахад ердөө зургаахан секунд шаардлагатай. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа гар утасны сүлжээний долгионы үелзэл 700-3500 мегагерц хэмжээтэй байдаг бол 5G технологийн судалгааны явцад дээд тал нь 73000 мегагерц хүртэлх хэт өндөр долгионы үелзлийг ашиглаж байгаа гэнэ. 

Хятад улс өдгөө 5G технологийн судалгаагаа эрчимжүүлсээр буй бөгөөд 2020 онд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Харин 2035 он гэхэд 5G нь 3.5 их наяд америк долларын өртөг бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 22 сая ажлын байр бий болгох урьдчилсан тооцоо гарчээ. 

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж