Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал ирэх ням гаригт болохоор тов нь зарлагдаж, төлөөлөгчдөө ч хэдийнэ сонгож баталгаажуулсан гэнэ.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд аравдугаар сарын 1-нд Токио хотноо хуримласан билээ. Их аварга Хакүхо, ёкозүна Харүмафүжи тэргүүтэй 500 гаруй зочин тэдний гэрлэх ёслолын цайллагад ирж, хүндлэл үзүүлжээ. Ёкозүно М.Анандын гэргийг Д.Мөнхзаяа гэдэг бөгөөд хосууд хоёр жил хагасын өмнө гэр бүлээ батлуулсан ч хуримын ёслолоо хийж амжаагүй байсан юм.

М.Ананд, Д.Мөнхзаяа нар хүү, охинтой.

 Хуримын үеэр Какүрю М. Ананд “Ямар ч үед халуун дулаан сайхан харилцаатай, аз жаргалтай гэр бүл байх болно” гээд “Сайхан бүсгүйтэй гэрлэсэн болохоор улам сайн барилдана” хэмээжээ.

Хуримын бэлгүүдээс түүнд Их аварга Хакүхогийн бэлэглэсэн домогт сагсан бөмбөгч Майкл Жорданы гарын үсэгтэй зураг хамгийн их таалагдсан гэнэ. Хакүхо аварга эл зургийн гарын үсгийг өөрөө Жордантай уулзан, зуруулж байжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж