Бразилийн нийслэл Рио де Жанейро хотод анх удаа зохион байгуулсан “Хятадын өдөр” арга хэмжээ өнгөрсөн Баасан гаригт нээлтээ хийжээ. Хоёр өдөр үргэлжилсэн өдөрлөгийг Рио де Жанейрод байрлах БНХАУ-ын Консулын газар Рио хотын захиргаа, тус хотод үйл ажиллагаа явуулдаг групп, Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хамтран зохион байгуулсан байна. Энэ үеэр Хятадын түүх, урлаг, соёл, уламжлалыг харуулсан олон арван үзэсгэлэн нээгдэж, Рио де Жанейро хот тус улсын урлагаар “амьсгалжээ”.
Эх сурвалж: CCTV