Оюуны өмчийн эрхийн хамгаалалт сэдвээр сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт сэдвээр сургалт болов

Энэхүү судалгаа нь ямар нэгэн захиалагчгүй нийгмийн шинжтэй судалгаа бөгөөд гол үзүүлэлтүүдийг инфографик болгон бэлтгэсэн байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, АНУ-ын Элчин Сайдын Яамны Худалдааны танхимтай хамтран Оюуны өмчийн тухай ерөнхий ойлголт өгөх, оюуны өмчийн эрхийг хэрхэн хамгаалах талаарх сургалтыг зохион байгууллаа. Сургалтад тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн 170 сурагч хамрагдав.

Сурагчид Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг хэрхэн хийх талаар анхан шатны ойлголт авч, эдийн бус баялгийг бий болгож, хамгаалж, нийгэм эдийн засгийн харилцаанд ашиглах, түгээн дэлгэрүүлэх мэдлэгтэй болох юм. Цаашид сар бүр ерөнхий боловсролын сургуулиудад Оюуны өмчийн эрхийн хамгаалалт сэдвээр хичээл заахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж