2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 70,814 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Монгол нэхмэл’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.79 хувиар өссөн бол ‘Ханын материал” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.0 хувиар уналаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 4,751 ширхэг үнэт цаас 448,554,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 763 ширхэг үнэт цаас 76,299,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1071.88 нэгж болж 0.13 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,075,393,995,429 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ