Тэргүүн хатагтай хуучин хувцас хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай хуучин хувцас хандивлажээ

Норвегийн Нобелийн шагналын хороо энэ оны энх тайвны шагналаа Европын холбоонд олгов.

Зимбабве улсын тэргүүн хатагтай Грейс Мугабе  эрх баригч  Зану намын дэмжигчдэд хандивласан хуучин хувцас дунд дотуур хувцас байсан талаар мэдээлсэн сэтгүүлчийг баривчилж, олон нийтийн тав тухыг алдагдуулсан гэж буруутган, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Зимбабвейн  Newsday сонины сэтгүүлч Кеннет Нианганиг цагдаа нар даваа гаригт баривчлан 18 цаг хорьсон гэнэ.  Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд Зимбабвейн эрх баригчдаас сэтгүүлчийг суллаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг боомилсон арга хэмжээгээ нэн даруй зогсоохыг уриалжээ.

Их Британийн колони байсан, эдийн засаг нь элгээрээ хэвтсэн Зимбабве улсад сүүлийн үед  ерөнхийлөгч 93 настай Роберт Мугабегийн суудлыг  залгамжлах эрхийн төлөө тэмцэл ид ширүүсэж байгаа юм. Одоогийн ерөнхийлөгч Роберт Мугабег нас барах эсвэл албан тушаалаасаа огцроход засгийн эрхийг авахаар түүний эхнэр Грэйс Мугабе болон дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагва нар өрсөлдөж байгаа юм.

Тансаг хэрэглээ, үрэлгэн зангаараа алдартай Зимбабвейн тэргүүн хатагтай Грэйс Мугабе ард иргэдийн дунд нэр хүндээ алдсан. Зимбабвейн хэвлэлүүдийн мэдээлснээр тэргүүн хатагтай 53 настай Грэйс Мугабе саяхан 400,000 ам.доллараар Роллс-Ройс машин худалдан авч, Өмнөд Африкт үл хөдлөх хөрөнгө худалдан авсан тухай мэдээлсэн нь ядуу зүдүү ард иргэдийн бухимдал дургүйцлийг төрүүлсэн байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж