МУИС-ийг үүсгэн байгуулагчдад хүндэтгэл үзүүллээ | News.MN

МУИС-ийг үүсгэн байгуулагчдад хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

МУИС-ийг үүсгэн байгуулагчдад хүндэтгэл үзүүллээ

Дуучин Жастин Бибер “Adidas” брэндийн нүүр царай болж, сурталчлах болсон тухай нэрт продюссер Шарон Осборн өчигдөр мэдээлжээ.

Монголын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хүн нь Монголын төрийг 44 жил удирдсан, Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал8 Х.Чойбалсан, Ж.Батмөнх, МУИС-ийн удирдлага, багш нар өнөөдөр тус сургуулийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ёслолын ажиллагааг нээж тус сургуулийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ, “Өнөөдрөөс 75 жилийн өмнө буюу 1942 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын боловсрол шинжлэх ухааны түүхэнд мартагдашгүй өдөр тохиож МУИС-ийн нээлтийн ёслолд маршал Х.Чойбалсан үг хэлж, “Дэлхийн II дайны хүнд нөхцөлд ЗХУ-ын тусламжтай Монгол Улсад анхны Их сургууль нээж байгаа явдлын түүхэн ач холбогдлыг онцлоод дээд боловсрол эзэмшихийн тулд оюутан та бүхний хичээл зүтгэл, шантрашгүй хөдөлмөр чухал болохыг зөвлөсөн байдаг. 1939-1952 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Маршал Х.Чойбалсангийн цаг үе бол Монгол улсын түүхийн хувьд нэлээд амаргүй цаг үе байсан нь ойлгомжтой. Тэрбээр үндэсний тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь өнөөдөр сайнаар ч, саараар ч дурсагддаг. Гэхдээ эцсийн бүлэгт түүний хамгийн дээд зарчим бол Монгол Улсын тусгаар тогтнол байсан гэдгийг өнөө үеийнхэн сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс цадиг түүхийн хуудаснаа баларшгүй мөрөө үлдээсэн МУИС-ийг үндэслэн байгуулагч, маршал Х.Чойбалсангийн алдар гавьяа сууг үеийн үед мартаж болохгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэв.

Цэцэг өргөх ёслолд МУИС-ийн удирдлагууд, ахмад багш нар, төгсөгчид, оюутны төлөөлөл оролцлоо. Мөн энэ өдөр МУИС-ийг санаачлан байгуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал, Монголын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ерөнхий сайд, төрийн тэргүүний алба хашиж байсан эрдэмтэн, профессор Ж.Батмөнх нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.  МУИС нь 1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш өдгөө 71 удаагийн төгсөлтөөр 100 мянга орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргасан байдаг.

 

 

 

 

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-04 122.201.19.99

Ном түүхэндээ бичнэ биз шал хэрэггүй ажил хийх юм. Орос ах нар байгуулж өгсөн тэдний гавъяа шүү МУИС эрдмийн чуулганаа л хийх хэрэгтэй энэ хүндэтгэл үзүүлж буй хүмүүсээ ямар гавъяатайг номоор мөнхрүүлдэг болохоос цэцэг хатаад үхнэ биз дээ

Avatar

Зочин 2017-10-04 150.129.141.249

Энэ хөшөөнд цэцэг өргөөд байгаа тэр нэг шар нөхөр ерээд онд Баярцогт, Сайханбилэгтэй хамт Залуучуудын холбоонд явж байсан нөхөр мөн байх шиг байх юм. Тэр үеийн тэр нөхдүүд тойрон хүрээлэгчидтэй тэмцэнэ барина, хөшөөг нь буулгана барина гээд гүйгээд байгаагүй бил үү. одоо өөрчлөгдсөн юм байх даа. Энэ нөхөр одоо яг юу хийдэг юм?

Avatar

зочин 2017-10-04 103.57.93.193

Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Ж.Батмөнх нар түүхэн гавьяатай хүмүүс юм даа.
Мартах учиргүй энэ хүмүүст хүндэтгэл үзүүлсэн нь сайн хэрэг. Түүх түүхээрээ л үлддэг.

Avatar

Чагнаад байхад нэг л биш эээ 2017-10-04 150.129.142.126

1942 онд Чойбалсан гол үүрэгтэй, Цэ дарга банди байсан цаг. Гэтэл Цэ-гийн нэр эхэнд Чой-гийн нэр дараа нь явж байх юм. Сүүлийн үед Цэ дарга байгаагүй бол Монголын хүн ам өсөхгүй, [Хориотой Үг] бас өсөхгүй. Монгол Улс бараг л байхгүй болох ухааны юм ярих болоод байна. Хэрэв тийм бол сүрхий хээлтүүлэгч маягийн юм бодогдохоос өөр замгүй болоод байна шүү. Энэ сурвалжлагад
…Монголын төрийг 44 жил удирдсан, Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал8 Х.Чойбалсан, Ж.Батмөнх, МУИС-ийн удирдлага, багш нар өнөөдөр тус сургуулийн үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө…
гэсэн байх юм. Баахан нас барсан баахан хүмүүс босон ирээд МУИС-ийн дарга нартай хамт өөр өөрсдийнхөө хөшөөнд цэцэг тавьсан юм байна.Гайхалтай зүйл болж дээ. Ширэндэв гуайг мартах аргагүй. Батмөнх гуай бүр хожуугийнх шүү дээ.

Avatar

Даваадорж 2017-10-04 103.9.90.200

Анх МУИС-ийг байгуулаггийг санаачилсан хүн бол маршал Ю.Цэдэнбал дарга учир эхэнд нь байгаа юм шүү

Avatar

Зочин 2017-10-04 103.9.90.229

Ой тэмдэглэж дуусдаггүй ээ.

Avatar

Зочин 2017-10-04 202.179.26.94

Б.Ширэндэв академич чухал үүрэг гүйцэтгэсэн биз дээ. Ялангуяа ШУ, боловсролын -ны талаасааа.

Avatar

Зочин 2017-10-04 202.131.243.162

Маршал Х.Чойбалсан гэх Энэ агуу хүн байгаагүй бол бид өдийд Хятадын хойд муж нь аль эсвэл АНУ-н хуурай цэргийн бааз улс болох байсан. 1921 онд Зөвлөлт Оросоос тусламж хүсчихээд дараа нь Оросыгоо мурисан хогийн зангаас болж их хэлмэгдэл гарсан юм шүү дээ. Сталин бол дээр үеийн хүчирхэг хаад шиг л тушаал биелүүлээгүй нөдийг бүгдийг нь л толгойг нь авсан. Тиймдээ ч ЗХУ 80 гаруй жил нэг цул мэт байж чадсан.Дараа нь өөрийн бүх гэм зэмийг уучилж болох түүхэн гэрээгээр Монголын минь тусгаар тогтнолыг баталгаажуулж өгсөн…….. Маршаллыг доромжилж суугаа өмхий ханхалсан дебил АНархистууд АНгалзуурууд АНуусууд тэр магтаад байгаа янкууд руугаа тонилцгоо…… Бид Маршаллыгаа үргэлж дурсан санаж үргэлж бахархаж байх болно……

Avatar

Зочин 2017-10-04 182.160.1.127

Улаанбаатар хотын даргын уурыг хүргэж ийм юм хийгээд мөн ч тоогүй юм болж байна даа. Манай хотын дарга чинь утаагүй, түгжрээгүй хот байгуулж мануусыгаа жаргаах гээд өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм шүү дээ. Ингээд их том амжилтанд хүрэх гэхээр энэ хэдэн их сургуулиуд саад болоод, арга ядахдаа тэднийг устгах хүртэл санаа дэвшүүлж ард түмэндээ дуулгаж яваа хүн юм шүү дээ. Хүн ингэж мануусынхаа төлөө зүтгээд байхад энэ хэдэн өвгөн Их сургууль байгуулж Улаанбаатарт төдийгүй Монгол улсад ихээхэн гай болсон хүнд хүндэтгэл үзүүлээд байдаг . Буруу зөнөсөн юм нуудаа гэж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж