RE/MAX Монгол 2 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

RE/MAX Монгол 2 жилийн ойн баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр дараах Байнгын хороод хуралдах юм байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг дэлхийн бүхий л газруудад улс орны эдийн засагт оруулдаг хувь нэмрээрээ маш өндөрт тооцогддог, улсынхаа хөгжлийг урагшлуулахад хамгийн их үр өгөөжийг өгдөг томоохон салбар байдаг билээ. Зөв зохицуулалт, зөв хөгжлөөр явж чадвал ард түмэн энэ салбарын бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг саадгүй авч амьдралдаа томоохон хөрөнгө оруулалтыг хийдэг.  Тиймээс ч энэ салбар хэн бүхний анхаарлын төвд байдаг.

Хэрэглэгчид өөрийн хэрэгцээ шаардлага, боломжиндоо таарсан үл хөдлөх хөрөнгөө хэрхэн олох вэ, амьдралынхаа хамгийн аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлэх тэрхүү орон сууцаа хэрхэн сонгох вэ, хаана ямар шинэ барилга баригдаж, хаана боломжууд бий болж байна вэ, миний амьдардаг орон сууц ирээдүйд үнэ цэнэ нь нэмэгдэх болов уу ? энэхүү маш олон асуултын хариултыг та үл хөдлөх хөрөнгийн зуучлагч мэргэжилтнүүдээс л авах боломжтой.

Тэгвэл энэхүү салбарт маш зоригтойгоор нэвтэрч, итгэл төгс  урагшилж яваа хөдөлмөрч, санаачлагатай RE/MAX Mongolia бүсийн хамт олон энэ өдрүүдэд 2 жилийн ойн баяраа тэмдэглэж байна.  АНУ д анх үүсэж дэлхийн 110 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн №1 үл хөдлөх хөрөнгийн RE/MAX компани Монголын зах зээлд ажиллаж эхэлснээс хойш Монголын үл хөдлөх хөрөнгийн зуучлалын салбарыг шинэ түвшинд гаргасан гэдэгт олон хүн санаа нийлэх бизээ. Тэд одоогоор 16 брокер оффис 280 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч агентуудтай энэ салбарын хамгийн олон салбартай, хамгийн олон мэргэжилтнүүдтэй компани болоод байгаа юм.

Тэд өнгөрсөн онд энэ салбарт 45 тэрбум төгрөгний борлуулалттайгаар ажилласан бол энэ жилд 65 тэрбум төгрөгний борлуулалттай ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар ойн баяраа төлөвлөгөөгөө  102% давуулан биелүүлсэн амжилттайгаар угтаж байна.

Нийт гүйлгээний 60% нь түрээс, 40% орчим нь худалдааны гүйлгээ байна.

Ойн баярын арга хэмжээнд RE/MAX ын Азийн бүсийг хариуцсан захирал ноён Ян Рэпа, шинжээч мэргэжилтэн Адил Ки нар Америкаас хүрэлцэн иржээ.

Ойн баярын үеэр шилжин явах этик ёс зүйн тангаргийн тугийг RE/MAX Realty оффис  RE/MAX Star  оффист гардуулан өглөө. Агент панел ярилцлагын хойморт  RE/MAX Central Нолжирмаа , RE/MAX Realty Тамир, RE/MAX VIP  Сайнжаргал, RE/MAX Crystal Заяа , RE/MAX Best Загдсүрэн нарын шилдэг 5 агент уригдаж  өөрийн туршлага, мэдлэгээ хамт олонтойгоо хуваалцсан бол админ менежерүүдийн ярилцлагын хойморт RE/MAX Infinity  Гэрэлчимэг, RE/MAX Realty Ганчимэг, RE/MAX Central Отгонпүрэв нар уригджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж