Оймсондоо амьд могой нуусан байжээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Оймсондоо амьд могой нуусан байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг Сансарын тунелийн зүүн уулзварт баригдаж буй нүхэн гарцын ажил дуусаагүй байгаа ч өчигдөр оройноос эхлэн тунелийн уулзвар орчмын автозамын хөдөлгөөнийг нээлээ.

Хятадын нэгэн иргэн АНУ-ын гаалиар амьд могойнуудыг оймсны түрийнд хийж авч гарах гэж байгаад баривчлагджээ. Буффало хотын холбооны шүүх могой нууцаар хил гаргахыг завдсан эрийг зэрлэг амьтдыг хилээр гаргахыг хориглох тухай хуулийг зөрчсөн буруутайг тогтоовол мань эр таван жилийг торны цаана өнгөрүүлэх юм байна.

Түүнийг 2014 онд АНУ-Канадын гааль дээрээс баривчлах үед оймсны түрийнд амьд гурван могой нууж авч гарах гэж байсан гэнэ. Байцаалтын эхэнд тэрбээр могойнуудыг Нью Йоркийн цэцэрлэгт хүрээлэнгээс олсон гэж мэдүүлсэн ч эцэст нь тэр могойнуудыг худалдаж авсан гэдгээ хүлээсэн байна. Канадын Онтарио хотын иргэн, хятад гаралтай Ли дээрх үйлдлээрээ АНУ-ын загас болон зэрлэг амьтдыг хилээр гаргахыг хориглох тухай хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байгаа юм.

Шүүх түүнийг баривчлагдсан өдрөө мөн хэд хэдэн амьд могойг Хятад руу тээвэрлэснийг тогтоосон байна.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж