Н.Номтойбаяр: Би ослын гэрч

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Би ослын гэрч

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр төрийн ордонд мэдээлэл хийлээ. Олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төрийн сайд автоамшинаар мотоциклтой хүн дайрч, хэргийг нуусан гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал,  Булган аймгийн нутаг “Түлүүгийн даваа”-ны орчим “Дондогийн булаг” гэх газар автомашин, мотоциклтой хүн дайрч, мотоциклын жолооч нас барсан. Энэ осол гаргасан машин нь УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярынх байсан гэсэн мэдээлэл гараад байсан. Тэрээр энэ талаар тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр хэлэхдээ:

-‘Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Тухайн өдөр мотоциклтой жолооч согтууруулах ундаа хэрэглэснээс эсрэг урсгал руу орж ирж, автомашин мөргөснөөс осол гарсан. Миний хувьд жолоо барьж яваагүй, зорчигчийн суудалд сууж байсан. Осол гарсан даруйд тэнд явсан баг хамт олон тухайн зорчигчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, авах ёстой эмнэлгийн арга хэмжээг авсан. Тухайн осол гарсан өдрийн маргааш Орхон аймгийн эмнэлэгт хүргүүлж, яаралтай арга хэмжээг авсан боловч харамсалтай нь зорчигч нас барсан. Ослын талаар хууль, хяналтын байгууллага шалгаж, дүгнэлтээ гаргах байх” гэлээ.

Мөн тэрээр энэхүү ослын шалтгаан нь орон нутгийн эмнэлэг зөв оношилгоо хийх тоног төхөөрөмж байхгүйгээс зорчигч амь насаа алдахад хүрсэн гэж дүгнэж байгаагаа хэлсэн юм.

Т.ОД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж