Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга | News.MN

Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга

Хотын ерөнхий төлөвлөгөөнд хяналт алга

Төв зам руу нэвтрэхийн тулд хорооллынхоо нарийн замд 30 минут түгжирдэг газрууд олон бий. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд өөрөө ажилдаа явахын тулд энэ хэмжээний хугацааг ердөө хотхоноосоо гарахад зарцуулдаг. Хэрэв хотхон дотроо сургуулиа байг гэхэд цэцэрлэгтэй байсан бол илүү цаг алдахгүй амьдрах боломжтой.

Уг нь эдгээр томоохон хотхонуудын анхны зураг төсөлд цэцэрлэг болон тоглоомын талбай зэргийг оруулж өгсөн байдаг аж. Харамсалтай нь зарим нэг барилгын компаниуд орон сууцаа барьчихаад цэцэрлэг болон зарим нэг бүтээн байгуулалтын ажлыг хийлгүй орхигдуулах тохиолдол олон болжээ.

Хот төлөвлөлт замбараагаа алдаж, түүнд тавих хяналт шалгалт цалгардсаныг нийслэлд баригдсан олон барилга, хотхонуудаас харж болно.

Тэгвэл өнөөдөр /2017.10.04/ энэ асуудлаар Баянгол дүүргийн 1, 2, 3, 4, 20 гэсэн таван хорооны засаг дарга нар холбогдох албаныхантай хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаад буй бэрхшээлүүддээ гарц хайсан юм.

Хэлэлцүүлгийг санаачилсан НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа энэ үеэр “Ихэнх барилгын компаниуд орон сууцныхаа барилгыг барьж иргэддээ зарчихаад нийгмийн дэд бүтцээ тэр чигээр нь үлдээчихдэг. Барилгын явцын дунд ерөнхий төлөвлөлтөө өөрчилж сургууль, цэцэрлэг барих гэж байсан газраа өөр тийш нь шилжүүлдэг. Тэрийг нь хотоос батлаад өгчихдөг. Үүнээс болж иргэд их хохирч байгаа. Хамгийн гол нь сургууль, цэцэрлэгийн асуудал, дараа нь хотхон руу орж, гарч байгаа гарцын асуудал байна. Тухайн газар галын аюул, гамшигийн үед орж гарахад бэрхшээлтэй. Хотхонуудыг барих үйл явцыг, тухайн төлөвлөлтийг баталж өгсөн НХТЕТГ хариуцах ёстой. Харамсалтай нь өнөөдөр тэр байгууллагын төлөөлөл “Бид шаардах эрхгүй” гэсэн хариултыг өгч байна. Өнөөдрийн хэлэлцүүлгийн үр дүнд төлөвлөлтийн хэрэгжилтэд хяналт тавих журам, зохицуулалтыг Засаг дарга, НИТХ-аас гаргаж өгөх ёстой юм байна гэдэг нь харагдаж байна” гэв.

Талбай л байвал зөвшөөрөл өгсөөр байгаад нийслэлд хөл гишгэх газар хомс болсон. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн авто замын хөгжлийн газар гэсэн байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай нь харагдлаа.

Эргээд хариуцлага нэхэх, хяналт тавих эзэнгүй барилгууд нэмэгдсээр байна.

Г.Түшиг

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-10-04 202.131.244.210

1990-2012 он хүртэл 22 жил хотыг МАН тасралтгүй удирдахдаа гишгэх газаргүй болтол зарж, өөрсдөө баяжиж, хотыг хогийн сав болгосон. МАН-ы үе үеийн хотын дарга нар Мие.Энхболд, Бадамжунай, Алиман хацарт Батбаяр, Мөнхбаяр, хотоо зарж хөлжиж, МАН-даа нөлөө тогтоосон "хотын фракц"-ын үлдээсэн лай ланчгийг нийслэлийн иргэд бид үүрээд утаатай, түгжрэлтэй, өмхий, цэцэрлэг сургууль, эмнэлэг барих газаргүй, шавааралдсан заваан хотод амьдарцгааж байна.

Avatar

зочин 2017-10-04 66.181.180.10

Хот төлөвлөлтийн буруу үйл ажиллагааг зарим дарга албатууд сүүлийн үед дэндүү өөрийн эрх ашигт нийцүүлж ашиглаж байна. Эзэмших эрхтэй газрыг ардуудад цахимаар өмчилүүлээд байгаа дүр эсгэж газрын наймааг цэцэглүүлж байна. Хаанах өмчлүүлэх, хаанахыг өмчилүүлэхгүй байх хүртэл ямбатуудын дур зоргоор болж байна даа Эрх ямбатууд амьдарч байгаа эзэмшил газрууд өмчилөгдөнө.Ардууд бол хэдэн арван жил хөөцөлдөөд ч чадахгүй байдал ийм ккккккк

Avatar

зочин 2017-10-04 66.181.178.72

Хотн еренхий телевлегеенд хяналт тавьж зевшеерел егдег хотын еренхий архитектор гэж мануухай байдаг.

Avatar

зочин 2017-10-04 202.9.47.177

Хот төлөвлөлтийн зургуудыг дур мэдэн өөрчлөх, эрх мэдлээ ашиглан нийтийн эзэмшлийн газрыг өөрсдөдөө авах явдал өнгөрсөн 10 гаруй жил зах замбараагаа алдсан, энд гол буруутан нь дүүргүүдийн газрын байцаагч нар. Жишээлбэл БЗД дээр л гэхэд газрын албаны байцаагч байсан Хангай гэгч [Хориотой Үг] хийтийн эзэмшлийн , ногоон байгууламжийн зурагтай том талбайг ах дүү 2 тоо эзэмшүүлсэн байх жишээтэй, ах дүү 2нь өндөр албан тушаалтай…Иймэрхүү асуудлыг Батболд дарга анхааралдаа авах байх гэж найдаж байна, оршин суугчид олон жил хөөцөлдөж байна, өмчилчихсөн байна, яах ч аргагүй гэдэг хариулт өгдөг бөгөөд шууд л хаацайлдаг, бодвол өөрсдөө бас л ийм аргаар дээрэм хийсэн байдаг байх, газрын албаныхан.

Avatar

Зочин 2017-10-04 139.59.3.153

Гэхдээ харин ч хуучин Батүүлийн үед ямар байлаа хаа сайгүй түц нүүд утаа дүүрэн түгжрэл ихтэй энд тэндгүй газар зараад идцэн зөвшөөрөлгүй барилгууд л байсышд. Одоо бол харинч эсэргээрээ Батболд дарга харинч юм хийгээд байна. Газар чөлөөл гээд аянаар маш олон зөвшөөрөлгүй хашаа болон саравчуудыг буулгаж түцнүүдийн тоог бууруулсан харинч юм хийгээд л байгаа хүншдээ

Avatar

Зочин 2017-10-04

Энэ их түгжрэлийг арилгахын тулд хийх ёстой ажил гэвэл Миний бодолоор Дагуул хотуудыг өргөсгөж хотод байгаа хар захуудыг нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл, Хөрсний бохирдол гээд олон ач холбогдолтой байх. Мөн Гэр хороололын дахин төлөвлөлтөн дээр ажилаад эхэлчихвэл Утаач багсана шүү дээ

Avatar

Зочин 2017-10-04 89.40.116.106

Дан ганц түц болон замч биш зөшөөрөлгүй баригдсан барилга болон Гэр хорооллын дахин төлөвлөлтөн дээр ажиллах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-04 163.172.168.181

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосноор Хүн амын нягтаршил буурсана мөн Нэгч гэсэн яндангын тоог нэмэхгүйг бас бодолцож үзсэн байгаа. Одоо 2018 он хүртэл хотыг цэгцлэх хэрэгтэй Түц нүүдийг нүүлгэж явган хүний зам болон Авто замыг өргөсгөх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-10-04 158.69.71.89

Улаанбаатар хот хөгжиж байгаа. Одоо 2018 он хүртэл Шилжилт хөдөлгөөнийг хоргилсон болхоор Улаанбаатар хотын Хүн амын нягтаршлыг бууруулж байгаа.

Avatar

зочин 2017-10-04 66.181.169.58

Энэ өндөр өндөр олон байшингуудтай хороололд ганцхан эгнээ нарийн замтай, тэнд нь байранд орох гэсэн машин зогсоолын талбай байхгүйгээс зам дагуулаад машинуудаа тавчихна. Тэгээд машинаа тавьсан жолоочийг харааж зармидаа хоорондоо зодолдоно. Ийм л стресстэй нийгэмд биднийг амьдаруулж байна. Уг нь хотын ёрөнхий төлөвлөлтөөрөө хэдэн даахар байшин, хэдэн хүн амьдрах, зам нь хэр өргөн байх, сургууль цэцэрлэг, нийтийн амралтын газар цэцэрлэгт хүрээлэн энэ тэр гээд бүгдийг ёрөнхий төлөвлөлтөөрөө батлаад түүний дагуу хатуу хяналттай газар олголт явагдах хэрэгтэй байна. М.Энхболд хотын үе үеийн удирдлагууд хотын бүх газруудыг зүгээр л төлөвлөлтгүй зарсаны горыг ард түмэн бид амсаж байна даа. Францад байшингаа төлөвлөлтөөс 1 метр далий барьсанаас, байшингаа өөр өнгөөр будсанаас, зөвшөөрөл аваагүй хашаандаа усан сан хийснээс бүгдийг нураалгаж торгууль төлж байхыг өөрийн нүдээр хараад Монголын хот төлөвлөлтийг улс төр устгаж байна даа гэж бодож билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж