Гурав хоногийн турш шуургатай байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Гурав хоногийн турш шуургатай байхыг анхааруулав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Сонгуулийн төв байгууллагын тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт болон Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/14 дүгээр шүүхийн тогтоолыг тус тус үндэслэн тогтоол гаргалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсээс ирүүлсэн мэдээлэлд 2017 оны 10 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч зарим газарт шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5  градус дулаарч салхины хүч зарим газарт 14-16 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Иймд малчин, тариаланчид болон нийт иргэд онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, гарцаагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тээврийн хэрэгслийн техникийн найдварт ажиллагаа, хувийн бэлтгэлээ сайтар ханган баталгаат замаас гарахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж