Оросын прокатад “Крым” тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Оросын прокатад “Крым” тэргүүлж эхэллээ

Насаараа амьдарсан байрных нь цонхыг, нар харах эрхийг нь хааж барьсан барилга одоо ч хэвээрээ.

Найруулагч Алексей Пимановын “Крым” кино Оросын прокатад тэргүүлж байна. Кино урлагийн мэдээллийн kinobusiness.com сайтад Даваа гаригт /2017.10.02/ мэдээлснээр өмнөх амралтын хоёр өдөрт 161 сая рублийн орлого олсон байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр бүтээгдсэн энэ кино есдүгээр сарын 27”нд нээлтээ хийсэн юм. Киноны үйл явдал 2014 оны Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн ирсэн үйл явцад үндэслэгдсэн юм. 

Орлого өндөртэй киноны жагсаалтын хоёрдугаарт Их Британийн тагнуулчийн тухай адал явдалт киноны хоёрдугаар анги болох “Кингсмен: Золотое кольцо” кино /амралтын өдрүүдийн орлого нь 151 сая рубль, хоёр долоо хоногийнх нь 593 сая рубль/, гуравдугаарт,” Лего Нинжа” /амралтын өдрүүдийн орлого 48 сая, хоёр долоо хоногийн орлого 153 сая рубль/, дөрөвдүгээрт, Стивен Кингийн зохиолоор хийсэн аймшгийн “Оно” /амралтын өдрүүдийн орлого 43,8 сая, хоёр долоо хоногийн орлого 1,026 тэрбум рубль/ орсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж