Обамагийн эхнэртээ барьсан 25 жилийн ойн бэлэг

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Обамагийн эхнэртээ барьсан 25 жилийн ойн бэлэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Санхүү, эдийн засгийн зөвлөлийн Мөнгөний бодлогын дэд зөвлөл өнөөдөр үдээс өмнө “Иргэний танхим”-д хуралдав.

АНУ-ын экс-ерөнхийлөгч Барак Обама хуримынхаа 25 жилийн ойн өдрөөр эхнэртээ онцгой бэлэг барьжээ. 

Мишель Обама Пеннсильванийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцож байх үед нь Барак Обама ханиа, хайр дурлалаа, хамтын амьдралаа магтан дуулсан видео бичлэгийг асар том дэлгэцээр цацжээ. Мишелийн нүдэнд харин баярын нулимс хурсан гэнэ. 

Бичлэгийн эхэнд экс-ерөнхийлөгч чуулганыг тасалдуулсанд уучлалт хүсээд, хуримын 25 жилийн ой тохиож буй онцгой өдөр гэдгийг тайлбарлажээ. “Чи бол ер бусын гайхалтай хамтрагч, хамгийн сайн найз төдийгүй намайг үргэлж инээлгэж чаддаг, өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийн төлөө бат алхах урам зориг хайрладаг хамгийн эрхэм хүн минь байсаар ирсэн. Бас охидынхоо, эх орныхоо үлгэр жишээч нэгэн юм” гэсэн үгээ Обама эхнэрээ зориулсан байна.

 

Барак, Мишель Обама нар 1992 оны аравдугаар сарын 3-нд гэрлэжээ. 25 жилийг хамтдаа туулсан онцгой өдрөөр Мишель мөн Инстаграмдаа хуримынхаа гэрэл зургийг нийтэлж, “Бүтэн 25 жилийн хугацаа өнгөрөхөд чи миний хамгийн дотнын найз, хамгийн гайхалтай, ер бус эр хүн хэвээр л байна. Чамдаа хайртай” хэмээн бичсэн байв.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж