Тарифын бус хориг саадыг багасгана

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Тарифын бус хориг саадыг багасгана

УИХ дахь МАН-ын төлөөллийн гишүүд өнөөдөр хуралдлаа. Түүгээр Засгийн газраас өргөн барьж хэлэлцүүлж буй Монгол Улсын 2013 оны төсвийг шүүмжилжээ.

Евроазийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той уул уурхайн бус бүтээгдэхүүн  экспортлох хамтын ажиллагаатай. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ЕАЭЗХ-той хамтран анхдугаар бизнес чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Чуулга уулзалтаар хоёр талын бизнесийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, төр хоёр талын бизнес эрхлэгчдийг холбоход тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх боломжтой хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тухайлбал, ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад экспортлох бараа, бүтээгдэхүүнд тавигдах стандарт, шаардлага, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн шаардлага ямар байх ёстойг танилцуулж, хамтран ажиллах санамж бичгүүдэд гарын үсэг зурсан юм.

Уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээртэй Евроазийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах хүрээгээ тэлэх, шинэ боломжуудыг эрэлхийлж ажиллах нь зүйтэй гэж талууд үзэж байгаа юм.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “Монгол Улс мах махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос ноолуур, хөнгөн үйлдвэрлэл чиглэл ЕАЭЗХ-той хамтран, бараа, бүтээгдэхүүн экспортолдог. Сүүлийн жилүүдэд эдгээр орнуудтай хийж байгаа худалдаа маш их багассан, зарим бүтээгдэхүүн экспортод гарч чадахгүй байгаа учраас Евроазийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа сэргээх, өргөтгөх хүрээнд хамтран ажиллаж байгаа. Чөлөөт худалдааны яриа хэлэлцээр хийх санаачилгыг гаргаад байна. Өөрөөр хэлбэл, чөлөөт худалдааны яриа хэлэлцээр хийж байж тариф бууруулах, стандарт, техникийг хөнгөлөх боломж нээгдэнэ. Ингэж байж Монгол Улсын бүтээгдэхүүн гадаад зах зээл гарах боломж нэмэгдэнэ. Энэ удаа бид бизнесийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, Монголын бизнес эрхлэгчид ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад бүтээгдэхүүн гаргахад юуг анхаарах ёстой, ямар стандарт баримтлах, төр зуучлалын үүргээ хэрхэн биелүүлэхэд анхаарах талаар чухал хурал болж байна. Манай бизнес эрхлэгчид ЕАЭЗХ-оос тавьж буй дүрэм журам, стандартад тааруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарах шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Бизнес чуулга уулзалтын үеэр  хөрөнгө оруулалт, зам тээвэр, эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа ба хэтийн төлөв”, ‘Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв’ сэдвийн дор хоёр салбар хуралдаан болж, зөвхөн бизнесийн салбарын хамтын ажиллагаа төдийгүй дэд бүтэц, хөрөнгө оруулалт, техникийн зохицуулалт, эрүүл ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж, арга замын талаар төрийн байгууллагуудын болон бизнес эрхлэгчдийн хооронд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат ЕАЭК-ын Эрчим хүч, дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов нар 2017-2018 онд зам, тээврийн салбарт хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Энэхүү хамтран ажиллах төлөвлөгөөнд тээвэр логистик, гаалийн үйлчилгээг хөнгөвчлөх, харилцан мэдээлэл солилцож, уялдаа холбоотой ажиллах зэрэг цогц ажлууд төлөвлөгдсөн талаар Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат хэллээ.

Тэрээр “Энэхүү төлөвлөгөөг баталгаажуулснаар манай орны дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэж байгаа давуу талыг Европын орнуудын хамтын ажиллагаатай уялдуулах, Европ-Азийг холбосон дөт замыг ашиглан тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Тиймээс Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай зам, тээврийн салбарт хамтран ажиллах нөхцөл бий болох ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Мөн Монгол Улс болон ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын олонх нь тарифын бус хориг саад байдаг гэдгийг бизнес чуулганд оролцогчид онцолсон. Тиймээс Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Стандарт, хэмжил зүйн газруудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцлоо.

Сануулахад, Евроазийн эдийн засгийн холбоонд ОХУ, Армен, Беларусь, Казакстан, Киргиз зэрэг таван орон багтдаг аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж