"Баян иргэдтэй цомхон төртэй байхыг илүүд үзнэ" | News.MN

"Баян иргэдтэй цомхон төртэй байхыг илүүд үзнэ"

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

"Баян иргэдтэй цомхон төртэй байхыг илүүд үзнэ"

Хэмнэлтийн арга хэмжээгээ чангатгаж байгаа тухай Португалийн Засгийн газар зарлав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

Манай Улсын ард иргэд ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын Намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.

Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Ард түмэн ууртай байна.Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. 

Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна. 

Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа.Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.

Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй.Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

Төрийн байгууллагын удирдах удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

Сайд нь төрийн нарийн бичгийн даргаа, төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.

Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар Монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.

Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ. 

Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.

Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

‘Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой’ гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.

Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ

Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.

Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө.Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.

‘Иргэн баян бол Улс баян’ хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.

Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялагаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.

Газрын доорх баялагаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбаруудаа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна. 
 

Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна Эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой. Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.

Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн нөгжлийн банк, Еропын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудтай идэвхитэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.

Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.

Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.

Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.

Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрахвий гэхээс би айж байна.

Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ.

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2017-10-04 202.21.106.141

Өндөр мэргэжил, их мэдлэгтэй, арвин туршлагатай-эдийн засагч, хуульч, инженер хүн улс орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байвал ард түмний амьдрал сайжирч, улс орон хөгжил дэвшилд хүрдэг гэдгийг дэлхийн олон орны хөгжил дэвшил нотолж байгаа юм. Гэтэл Монгол улсад эсрэгээрээ байна даа!!! Та нар харцгаа. Өнөөгийн Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар төрийн хамгийн дээд, хамгийн чухал энэ өндөр албан тушаалд тавигдах шалгуурт тэнцэж байна уу? Уриа-лоозон, ухуулах хуудсаар ард иргэдийн амьдрал дээшилж, хөгжил дэвшилд хүрдэггүй гэдгийг мэдлээ, харлаа бас дахин ухаарлаа даа ард түмэн минь ээ!!!

Avatar

zochin 2017-10-04 66.181.186.80

avilga ugsuniig urshuuj avsaniig chiitgeh huuli batluulj ajillaval amjiltand hurne es tegvel yuch uurchilugduhgui

Avatar

Зочин 2017-10-04 202.9.43.24

Шинэ сайд таны шударга шийдэмгий зориг тань одоо л харагдана таныг Монголын ард тумен чинь нудээ чилтэл харах болно. Таныг бас дэмжих болно.

Avatar

ЗОЧИН 2017-10-04 202.9.40.88

ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД МААНЬ АРД ИРГЭД БИДНИЙ БОДОЖ, САНАА ЗОВЖ , ТЭР Ч БҮҮ ХЭЛ ҮЗЭН ЯДАЖ ЯВДАГ ШУДАРГА БУС ЯВДАЛ, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ, ЁС ЗҮЙГҮЙ, [Хориотой Үг] , ШУЛАМС МЭТ, ДУРААРАА АВИРЛАДАГ, ЖИРИЙН АЛБАН ХААГЧДАД ДЭНДҮҮ ХАЛГААТАЙ , ТЭДНИЙ АЖИЛ АМЬДРАЛААР НЬ ТОГЛОЖ ТААШААЛ АВЧ, ТҮҮГЭЭРЭЭ БАХАРХАЖ ЯВДАГ ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ УДИРДАХ АЛБАН ХААГЧДЫГ ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ТӨРД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙГЭЭРЭЙ. ТӨРИЙН АЛБЫГ ХУВИЙН АЛБА БОЛГОСОН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД БАЙНА ШҮҮ. БИД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЧ ХАМТРАН АЖИЛЛАНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Avatar

Зочин 2017-10-04 202.21.117.194

МАНай намыг муухай харагдуулж байгаа авилгач улс төрчдийн бөгсийг долоогч палдигууд [Хориотой Үг] алдах нь ээ

Avatar

Зочин 2017-10-04 202.21.117.194

Хийж чаднаа амжилт хүсье Мөнгөтэй газар шороогоо харийнханд худалдаж идсэн авилгач офшрч улс төрчид их эсэргүүцнэ тэр бүхнийг ард түмэн олон нийт харж байгаа Зорисондоо хүрээрэй АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Зочин 2017-10-04 43.242.243.241

Shinjleh uhaaniig shan tsegtsleed uguurei. Odoo buur heden uvuu bariin mafi bolchihson ted nariin avgai nar darga zahiral bolson yavaa shuu

Avatar

Зочин 2017-10-04 202.9.43.169

Шадар саад нь хэн юм болоо Тэр нь жилын дараа ЕС

Avatar

Зочин 2017-10-04 112.72.15.66

ХЭЛЭХ АМАРХАН ХИЙХ ХЭЦҮҮДЭЭ ХӨ ХҮ

Avatar

Зочин 2017-10-04 150.129.141.222

Ene zaluu hiinee. Setgel zutgel bvl handah zug uuruu togtono

Avatar

Зочин 2017-10-04 202.9.43.67

ТАВАН ТОЛГОИ-д хөрөнгө оруулдаг тээвэрлэдэг баяжуулж угааж ЭЦСИЙН ХЭРЭГЛЭГЧИД ХҮРГЭДЭГ 5 жилийн төлөвлөгөөндөө ГАРГАХ НҮҮРСЭЭ тусгуулдаг ШИНХУА олон улсад наимаалцаж чаддаг СУМИТОМА дэд бүтэц барьчихсан ОЛОН УЛС-д хүлээн зөвшөөрөгдсөн нээлттэи үндэсний компани ЭНЕРЖИ-д таван толгоин менежментийг бариулах ГЭРЭЭНЭЭСЭЭ МОНГОЛ УЛС УХАРСАН ТЭР ЦАГААС ЭХЛЭН эдийн засаг өөд нар харсангүи уруудлаа ЗИ ЖЕНКО арга зам гаргалгаа хэлэхгүигээр тувт ард түмнээр хараалгах бохир технологи явуулж баигаа ГАЦААЖ Ч БАИНА женко өөрөө үнэгүидүүлж авах гэж өлөн цараилан над дээр олон удаа ирсэн гэж ЭЛБЭГДОРЖ хэлсэн нь үнэн бололтои БАЯЛГИЙН ХЯНАЛТЫН ЭРХ МЭДЛИЙН ТУЛААН БОЛЖИЙНА ТОПОР ЖЕНКО баялгийн төлөө нэгдэж баигаа юм баина САИН ЮМАНД ХҮРГЭХГҮИ БАИХОО

Avatar

Зочин 2017-10-04 203.91.115.40

Ард иргэдээ дэмжээд "ажилгүйдэл- ядуурлаас" гаргах замыг тавиад өгвөл араас чинь бид сайн дэмжээд өгнөө. Монгол эрчүүд минь эх нутаг, ард иргэдээ жаахан ч гэсэн бодож амьдар. Тэгвэл бид хайрлана.

Avatar

5112 2017-10-04 202.55.191.130

ЕРӨНХИЙЛӨГЧ ТА ХОЁР ЧАДНАА… ОДОО НААД М.ЭНХБОЛДООСООНАМЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛАА АВ. ИХ ХУРЛЫН ДАРГАД АРД ТҮМНЭЭ ГЭХ СЭТГЭЛТЭЙ НЭГНИЙГ ДЭВШҮҮЛ. ТЭГЭЭД ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ НЭГЭН ҮЗҮҮРТ СЭТГЭЛЭЭР ТЭМЦЭЭРЭЙ… АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

Амжилт 2017-10-04 66.181.184.109

Яагаад хүмүүс амь насаа алдсан ч яахав гэдэг болчихов?? Энэ чинь улс төрчид тэр дотрло шударга улс төрчид хутганы ирэн дээгүүр явдаг болсон гэдгийг сануулаад байх шиг. Бид уг нь энх цагт тусгаар улсдаа үндэстнээрээ амар жмэр суугаа байлтай. Гэтэл үгүй болтой. Шударга албан хаагчдыг намнадаг бүлэглэл аль хэдийн үүсч өсч өндийгөөд таалагдахгүй албан тушаалтнуудтай тооцоо боддог тийм байдал руу орчихсон уу??? . Энэ чинь хэний эрх ашгийн төлөө вэ?? Эх орон 1тнүүдмйн зорилго 1 л баймаар сан

Avatar

ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДАА ШУДАРГА, ШУДАРГА БАС ДАХИН ШУДАРГА БАЙГААРАЙ 2017-10-04 202.9.41.49

Хариуцлага хариуцлага бас дахин хариуцлага. НЭМЭХ НЬ Эв нэгдэл. Монгол Улс мандан бадартугай

Avatar

amjilt 2017-10-04 203.91.115.41

amjilt husie.hurelsuh chadnaa

Avatar

Зочин 2017-10-04 202.131.227.50

Тэжээврүүд яасан идэвхтэй байна аа. та на зул биш гэхдээ жаргахынхаа өмнө бадамладаг гэдэгэрхүү юм болоод байна аа даа.

Avatar

би Монгол хүн 2017-10-04 66.181.169.202

Сайхан үг хэлсэн байна, омогшиж байна шүү, ажлын амжилт хүсье

Avatar

hi 2017-10-04 202.21.127.246

ok ok ok

Avatar

Зочин 2017-10-04 202.131.243.162

Огцорсон Засгийн газрын шадар сайд нь Ерөнхий сайд болж л байдаг. Энэ хаанахын ёс вэ? Энэ эрүүл ухаан уу!!! Монголын ард түмнээр ингэж ч тоглох гэж.
Хогийн урвагч дүлзэн ухна пиздецийг хөөж чадахгүй, хогийн кармаааны кхулгайч жанхуугийн атганд орсон ман намд ирээдүй харагдахгүй байна. Ирээдүйн шоронгийн сахиул нийгмийн даатгалын мөнгөөр өөртөө оффис барьсан эрдэнийн тэргүүлсэн ан намд ч мөн адил ирээдүй харагдахгүй байна.

Avatar

Зочин 2017-10-04 202.131.225.153

Чи больчихож болдоггүй юмуу нэг бичсэн зүйлээ өөр мэдээллийн дор хуулбарлаж тавиад таалагдсан гэдэг дүрс дээр нь баахан дарчих юм. Эсвэл энэ чиний ажил юмуу?

Avatar

Зочин 2017-10-04 202.131.243.162

[Хориотой Үг] ухнын [Хориотой Үг] долоогч оо, өмдөндөө [Хориотой Үг] дусаасан уу?

Avatar

Зочин 2017-10-04 202.131.225.153

Би энэ хүний долоогч дэмжигч биш. Чи харин дусаагаад байна уу даа?

Avatar

Зочин 2017-10-04 202.21.117.194

[Хориотой Үг] долоож амьдардаг палдиганууд [Хориотой Үг] алдах нь ээ

Avatar

Зочин 2017-10-04 202.131.243.162

Чамаас хууль ёсны ганц зүйл л хүсье. Төмөр замыг гацааж дундаас нь 280 сая доллар зувчуулсан кжанхуу гэх атигар хулгайчийг шалгаад хэргийг нь үнэн мөнөөр шийдэж өгөөч…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж