Таж Махал сүмийг танилцуулгаас хасчээ

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Таж Махал сүмийг танилцуулгаас хасчээ

Хэнтий аймагт аймаг, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН, ИЗНН, МҮАН оролцохоор батламжаа гардан авсан ч нэр дэвшүүлэх журмын дагуу гурван нам болон бие даагчид сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

Хүний гараар бүтээсэн цөөхөн гайхамшигт бүтээлийн  нэг Таж Махал сүмийг Энэтхэгийн Уттар Прадеш мужийн аялал жуулчлалын танилцуулгаас хасжээ. Мужийн аялал жуулчлалын газраас гаргадаг эмхэтгэл  дэлхийн долоон гайхамшгийн нэг гэгддэг Таж Махалыг хассан явдал олон нийтийн дургүйцэл, бухимдлыг төрүүлсэн байна. 17 дугаар зууны үеийн гайхамшигт сүмийг аялал жуулчлалын танилцуулах хуудаснаас хассаныг эсэргүүцсэн сэтгүүлч, улстөрч, тэмцэгчид нийгмийн сүлжээнд нэгдэж дуу хоолойгоо өргөжээ.

Уттар Прадеш мужийн Агра  хотод байдаг энэ сүм жуулчдын  очих хамгийн  дуртай газрын нэг юм. Прадеш мужийн аялал жуулчлалын газрын дээрх алдааг шүүмжилж твиттер хэрэглэгчид Таж Махал сүмийн зургийг 24 цагийн дотор 12,000 удаа меншн хийсэн байна.

Шүүмжлэл дагуулсан аялал жуулчлалын танилцуулах хуудас Энэтхэгийн хамгийн олон хүн амтай мужийн шинэ захирагчийн  тушаалаар хэвлэгдсэн юм байна. Мужийн шинэ захирагч хинди шашинтан Таж Махал сүмийг аялал жуулчлалын танилцуулгаас хассан шалтгаанаа тайлбарлахдаа “уг дурсгал Энэтхэгийн соёлын тусгал биш” гэсэн юм.

Таж Махал сүмийг Их Моголын эзэнт улсын хаан Шах Жахан хайртай хатныхаа дурсгалд зориулж бариулсан билээ.  Шүүмжлэлд өртсөн Уттар Прадеш мужийн  аялал жуулчлалын газрын төлөөлөгч мэдэгдэл гаргаж, уг эмхэтгэлийг зөвхөн хэвлэлийн хуралд зориулж гаргасан бөгөөд жуулчдын очих дуртай газрын хөтөч огт биш. Мужийн аялал жуулчлалын газар жуулчдад шинэ газар, дурсгалыг үзүүлэх өөр төсөл хэрэгжүүлэх болно” гэжээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж