Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай боллоо

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг гэмтэл, мэс заслын тасагтай боллоо

Регги урсгалыг үндэслэгчдийн нэг, Ямайкийн регги дуучин, дууны үг зохиогч Питер Тош хорвоог орхиод 25 жил болсны дараа тус улсын Засгийн газраас регги хөгжмийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн нэхэн шагнажээ.

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь тус дүүргийн 160 мянга орчим иргэнд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд нийт 196 ортой юм. Жилд дунджаар 8600 иргэн хэвтэн эмчлүүлдэг байна.

Мэс заслын 25 ортой шинэ мэс заслын тасагтай болсноор үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэд шуурхай үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм.

Мэс заслын тасаг нь 11 эмч, мэргэжилтэн, 19 нэр төрлийн 34 тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цаашид үйлчилгээгээ өргөжүүлж эмч боловсон хүчнээ сайжруулах тал дээр анхаарч, иргэдэд шуурхай үйлчилгээ авах боломжийг улам хялбар болж байна.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж