Мьянмарын гоо бүсгүй титмээ хураалгав

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

Мьянмарын гоо бүсгүй титмээ хураалгав

Мьянмарын гоо бүсгүй титмээ хураалгав

Мьянмарын гоо бүсгүйн тэмцээний ялагч Рахинэ муж дахь зөрчил, мөргөлдөөнд угсаатны цөөнх болох мусульман шашинт рохингьячуудыг буруутгаснаас болж титмээ хураалгажээ. 19 настай гоо бүсгүй рохингьячуудыг тус улсад өрнөж буй эмх замбараагүй байдлыг өдөөсөн гэж шүүмжилсэн видео бичлэг хийж, өнгөрсөн долоо хоногт интернэтэд тавьсны дараа Мьянмарын Гранд Мисс титэм гардуулсан байгууллага түүнээс титмийг хураан авчээ.  

Гэхдээ гоо бүсгүйн тэмцээний зохион байгуулагч “Hello Madam Media Group” титмийг хураах болсон нь улс төрийн шалтгаангүй, бүсгүй гэрээг зөрчсөн учраас ийм арга хэмжээ авсан гэж тайлбарласан байна.

“Hello Madam Media Group” мэдэгдэл хийхдээ Гранд Мисс тэмцээний ялагч бусдад үлгэр жишээ болохуйц биеэ авч явж чадаагүй учраас титмийг нь хураан авсан гэжээ.

Наймдугаар сарын 25-д Мьянмарын мусульман шашинтнууд амьдардаг Рахинэ мужид зэвсэгтэй Арсачууд цэргийн ангийн харуулын цэг рүү халдсаны дараа цэргүүд жирийн иргэдийн тосгон сууринг галдан шатааж, мусульман шашинт иргэдийг хөнөөсөн хэрэг гарсан юм. Энэ хэргийн улмаас 500,000 гаруй рохингья хөрш Бангладеш руу дүрвэн гарсан билээ.

Орчуулсан Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж