2050 оны Улаанбаатар хот

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

2050 оны Улаанбаатар хот

Маргах санал зөрөх бол хэн бүхэнд л тохиолддог, хань ижил, гэр бүлийнхэнтэйгээ гээд л хааяа нэг ам муруйхыг алийг тэр гэх вэ.

-Усгүй, хүнгүй, эвдэрч сүйдсэн, элсээр дүүрсэн ирээдүйн хот-

Хэнтийн нуруу, Хагийн хар нуураас эх авч Хэнтий, Төв, Булган, Сэлэнгэ зэрэг таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын дундуур урсаж ундны усны эх үүсвэр нь болдог Туул гол бохирдож ширгэх аюулд ороод байгаа билээ. 2014 онд хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол оржээ.

Туул голоо хайрлан хамгаалахгүй бол 50 жилийн дараа нийслэл хот цөлжиж бидний амьдрал аймшигтай байдалд хүрэх талаар зөгнөн харуулсан уран бүтээлийг О.Чулуунбилэг санаачлан DJ Д.Энх-Амар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран бүтээжээ.

2013 оны дөрөвдүгээр сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр голын Туул-Сонгино ба Туул-Хадан хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна. Тодорхой хэлбэл, Туул голын ус Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин их, усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их, пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин их гарсан нь Туул голын ус маш их бохирдсон болохыг баталж байна.

Туул гол ширгэж байгаа нь 

  • түүнд цутгадаг олон жижиг гол, горхи хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн, 
  • 1950-60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон,
  • Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган ордог,
  • Үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гурван том дулааны цахилгаан станц, уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 
  • цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршиж байгаа зэрэгтэй холбоотой гэж үздэг байна.

Р.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж