12 орны төв банкны мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2017.10.04-нд нийтлэгдсэн

12 орны төв банкны мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна

Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажлаа базааж буй.

Зүүн өмнөд Азийн Төв банк, Японы Төв банк хамтарсан “Дунд шатны эдийн засгийн загварчлал ба төсөөлөл “ сэдэвт сургалт семинарыг Монголбанк зохион байгуулж байна.  Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд  Япон, Малайз, Индонез, Непал, Филиппин, Шриланка, Тайвань, Тайланд, Хонконг, Энэтхэг, өмнөд Солонгос, Монгол зэрэг 12 орны төв банкны эдийн засгийн судалгаа, төсөөлөл дээр ажилладаг 31 мэргэжилтэн хамрагдаж, мөнгөний бодлогын загварчлал, чиг хандлагын талаар санал солилцох юм байна.

Жил бүр зохион байгуулагддаг сургалт, семинар энэ жил мөнгөний бодлогын загварчлал сэдвийн хүрээнд үргэлжилж байгаа юм байна. Дэлхийн бүх улсын төв банкнууд эдийн засгийн төсөөллийн загварчлал, техникийг хэрэглэж, тэр дундаа мөнгөний бодлогын  загварчлалыг жил бүр шинэчилдэг уламжлалтай. Мөнгөний бодлогын шийдвэрийг оновчтой тодорхойлохын тулд мөнгөний бодлогын зорилгоо зөв тодорхойлох ёстой. Энэ талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч Д.Болдбаатар “Орчин цагийн мөнгөний бодлого үндсэндээ бодлогын шийдвэрийн үр дүн хэмжиж болохуйц байх нөхцөлийг шаарддаг болсон. Тэр шаардлагын гол хэсэг нь илүү үр ашигтай, зөв, зөрүү багатай загварчлал. Загварчлал нь жил бүр өөрчлөгддөг. Энэ төрлийн сургалт, семинар зохион байгуулснаар мөнгөний бодлогын боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг нь хянах үндсэн техникүүдээ мэргэжилтнүүддээ сургах, шинээр бий болж байгаа эдийн засгийн онолын шинжлэх ухааны шинэ ололтуудыг танилцуулж, мэдлэг олгож байгаагаараа даваа талтай” гэдгийг онцлов.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж